Бидний бахархан хайрлах олон зүйлийн салшгүй эд эс нь барилга
Академич, Архитекторын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх архитектор Д.Хайсанбуу
2015.09.03

Бидний бахархан хайрлах олон зүйлийн салшгүй эд эс нь барилга

Монголын орчин үеийн архитектурын хөгжлийн эхэн үе XX зууны гараан дээр ердийн хөсөг тэмээн жингийн тээврийн хэрэгсэлтэй, морин өртөөгөөр холбоогоо барьдаг байсан Монгол Улс соёл, иргэншил, үйлдвэрлэх хүчин, техник, технологийн хөгжлөөрөө Европын орнуудаас олон зуун жилээр хоцрогдсон байлаа. Үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин Европ дахь феодализмын нийгмийн нэн эртний үеийн түвшинд байжээ гэж үзэх талтай

. Гэхдээ 1901- 1903 оны үеэс Монголын сэргэн мандалт илт идэвхжиж эхэлсэн нь хэдийгээр гадаадынхны хэрэгцээ шаардлагатай холбоотой байсан ч цахилгаан хөдөлгүүр, гэрэл зургийн газар, хэвлэх үйлдвэр нүүрсний уурхай, арьс шир, өөх тос, савангийн үйлдвэрүүд гээд 300 гаруй үйлдвэрүүд буй болж Монгол нутгийн хөрсөн дээр аж үйлдвэрийн анхны үр хөврөл бүрэлдэж эхэлсэн хэрэг. Үүнтэй зэрэгцэн Дорно дахины уран брилгын эрхэмсэг шинж, хэв намбыг орд харшийн урлагтаа шингээж хэдэн зуун дамжуулан тээж арвижуулсан бидний бахархах, хайрлах түүх соёлын олонзүйлийн салшгүй хэсэгболсон, өөр ямар ч ард түмэн бүтээж байгаагүй зөвхөн Монголчууд бүтээсэн хэн ч халдашгүй “Мэгжид жанрайсэг” сүм, “Эрдэнэзуу” хийд, “Амарбаясгалант" хийд гээд 800 гаруй эртний архитектурын байгууламжууд байлаа. Эндээс үзэхэд 1900-1921 онд эртний болон тухайн үеийн барилга байгууламжуудаас бүрдсэн суурьшмал маягийн орон зайн архитектурын шийдэлтэй төв суурингууд байжээ.Ийм архитектур, нийгмийн нөхцөл байдалтай Монгол Улс 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын ачаар тусгаар тогтнолоо олсон төдийгүй эх оронч хувьсгалчид улс орноо хөгжүүлж, хоцрогдлоо арилгах чиглэлийг тодорхойлсон философитой “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх хөтөлбөр 1923 онд боловсруулж гаргаснаар улсынхаа ирээдүйг шийдвэрлэх үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх суурийг тавьжээ.

Ардын засгийн газраас орон нутгийн төв суурин байгуулж, үйлдвэр, орон сууц, олон нийтийн барилга байшин олноор барьж эхэлсэн шинэ нийгмийн архитектурын бүтээн байгуулалтыг МАХН-ын 1924 оны III их хурал дэмжиж “Улсын дотор байгуулж буй орон байшингийн маягийг Монгол соёл, уран барилгын үндэсний өв уламжлалтай уялдуулан гаргаж байх”-аар шийдвэрлэж Засгийн газрын 1926

оны IV хурлын тогтоолоор зураг төслийн анхны байгууллага байгуулсныг Зөвлөлтийн Засгийн газраасдэмжижөөрсдийн инженер техникийн ажилтнаар бэхжүүлэн 1927 онд барилгын зураг төслийн контор, хагас жилийн дараа “Барилгын инженер техникч нарын улсын товчоо” болгон өргөжүүлжээ. Тэр үед манай улсын гадаадтүнш зөвхөн Зөвлөлт холбоот улс байлаа. Тиймээс өрнөдийн орнуудын архитектурын нөлөөнд орсон. ОХУ-ын зураг төсөл төлөвлөх норм дүрэм 1925 оноос манай зураг төсөл боловсруулалтад бодлогоор нэвтэрсэн билээ. Норм дүрмийн архитектурын үндсэн зарчим нь орон сууцыг нийгмийн үйлчилгээний барилга байгууламжуудтай нь хамт нэг орон зайд төлөвлөхөөр захиргаадан хатуу зааж өгсөн байдаг.

Төлөвлөлтийн энэ захиргаадалтын зарчим XXI зууны эхэнд ч агуулгаа алдаагүй байсаар бид ч төлөвлөлтдөө хэрэглэсээр. Гэхдээ бодлогоор нэвтэрсэн энэ норм дүрэм нь: Нэгдүгээрт: Монголын социалист системийн орчин үеийн архитектурын хөгжлийг тодорхойлсон түүхэн баримт болсон. Хоёрдугаарт:Зураг төслөөр дамжин хэрэгжсэн барилгын шинжлэх ухааны эхлэл болж эдүгээ 90 жилийн нүүр үзэж байна. Барилга хот суурингийн зураг төсөл нь Архитектур, хот байгуулалт, барилгын материал, хийц бүтээц технолофйн эрдэм судлалын үр дүнг бүхэлд нь агуулж, нийгэм эдийн засгийн олон салбар шинжлэх ухааныг өөртөө шингээж олон мэргэжлийн хүмүүсийн удаан хугацааны оюуны хөдөлмөр, тооцоо судалгаагаар цогцолдог барилга, хот суурингийн архитектурыг буй болгож, улсын төсвийн хөрөнгийг шийдэх үндэслэл болдог.

Иймд нь энэ норм дүрмээр бүтсэн зурагтөслийг барилгын шинжлэх ухаан  үйлдвэрлэлийг холбогч гүүр гэж үзэж байна. Норм дүрэм хэрэгжиж эхэлснээс 1940 он хүртэл аж үйлдвэрийн комбинатын цогцолбор, Ардын цэнгэлдэх  хүрээлэн зэрэг аж үйлдвэр, эрчим хүч, хөнгөн хүнсний үйлдвэр, соёл, орон сууц, зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний 40 гаруй барилгын зураг төсөл, 100 гаруй сая  төгрөгийн барилга угсралтын ажил хийгдэж барилга нь баригджээ. Орчин үеийн архитектур, хот байгуулалтын эхлэл үүгээр хязгаарлагдсангүй, дэлхийн архитектурын түүхнээ

гарсан модерн конструктивизмын шинэ урсгалын нөлөөнд өртсөн Дотоодыг хамгаалах яам, Кино үйлдвэрийн барилга гээд архитектурын хувьд өөр хоорондоо уялдаагүй эрс тэрс ялгаатай элементүүдээс тогтсон хийц бүтээц, чимэглэлтэй 20 гаруй барилгаар архитектурын түүхээ баяжуулжээ. Эл бүтээн байгуулалтаар манай улсын үндэсний аж үйлдвэрийн суурь тавигдаж, түүнээ дагасан үндэсний ажилчин амги үүсч, тэдний нийгмийн асуудлыг шийдэх үүднээс найм, 12 айлын орон сууц, соёл боловсролын барилгууд баригдсан. Гэхдээ урьд өдөр нь мал маллаж байсан монгол хүн гэнэт барилга барих болсон нь барилгын ажлын мэдлэг, туршлага дутагдахын зэрэгцээ барилгын материал, багаж хэрэгсэл барилгынтехник, машин механизм байхгүй хүндрэлтэй тулгарав.

Тэр үед ердийн хөсгөөр барилгын материалыг тээвэрлэж байв. Үүнтэй зэрэгцэн ЗХУКН-аас санаачилсан “Шинэ эргэлтийн бодлого” гэгчийн уршгаар үндэсний уран барилгын сорууд болсон 700 гаруй сүм хийдийг бүхэлд нь устгасан нь түүхт уламжлалаа хадгалан шинэ хуучин архитектур хослон хөгжиж хотын орон зайн архитектурын түүхийг бүтээх учиртай архитектурын бодлого алдагдсан бас нэг эмгэнэлт явдал монголын архитектурт тохиосон. Хэлмэгдэлтэй залгаад улс орныг ХАА-Үйлдвэрийн орон болгох

 атар газар эзэмших, мал аж ахуйг нийгэмчлэх, Москва хотын “Гипрогор” институтэд боловсруулсан Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх их ажил өрнөж социалист зорилтыг дэвшүүлсэн 1940-1960 онд шилжсэн. Зураг төслийн бодлого ч чухам үүнд чиглэгдэх болов. Барилгын зураг төслийг 1940 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх аж ахуйн тусгай тооцоотой зураг төслийн газар хийх болж Дуурь бүжгийн театр, Багшийн сургууль, Залуучуудын ордон, мах комбинат, Элдэв очир кино театр, Алтай зочид буудал, 36,27 айлын орон сууц, Засгийн газрын ордон, (одоогийн Багшийн дээд сургууль), Гадаад яам зэрэг 30 гаруй барилгын зураг төслийг хийж барилгууд нь баригджээ. Мөн үед үндэсний цөенхийн эрх ашгийн үүднээс Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгууд, Атар Зэлтэр, Угтаал, Дархан, зэрэг 30 гаруй аймаг, сум, САА-н ерөнхий тойм зураг гаргаж барилгажуулснаар хөдөөгийн хүн амын нийгэм, улс төр, соёлын үйл ажиллагаа явуулах үндсэн нэгж аймаг, сум, сангийн аж ахуйн төвүүд орон нутагт үүсэж хөдөөд хотжилт эхэлсэн.

Үүнтэй зэрэгцэн Булган, Хөвсгөл зэрэг зургаан аймгийн хүнсний үйлдвэрийн цогцолборууд, Чойбалсан, Улаангом, Булган хотуудын хүнсний үйлдвэрүүдийн зураг төсөл хийгдэж барилгууд нь баригдсан. Ингэж орон даяар ХАА-н үйлдвэрлэлийн социалист сектор үүсэн тогтож, биежсэн байна. Гэхдээ эдгээр сум суурин газарт хүн ам цөөн, эрхэлдэг үндсэн үйл ажиллагаа нь газар тариапан мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилдог байснаас тэнд орон зайн дорвитой архитектур өнөөдөр ч үүсэхгүй байсаар байна. Энэ үеийн зураг төслийг 1955 оноос Ардын СнЗ-ийн дэргэдэх архитектур төлөвлөлтийн газар  боловсруулж 1958 оноос Барилгын урлаг төлөвлөлтийн газар боловсруулж 1959 оноос Барилгын зургийн институт гүйцэтгэж эхлэнгүүт 1960-аад он руу шилжсэн. Энэ үе буюу XX зууны дунд хэрд дэлхийн хөгжилтэй гүрнүүд улс орноо, өмнө нь үйлдвэржүүлсэн баазаа дэлхий нийтийг хамарсан глобал чанартай болгож атомын, автоматжуулалтын, химижүүлэлтийн сансрын зууны мөн чанарыг тодорхойлсон үйлдвэржсэн нийгэм байгуулж байлаа.

Монголын хот байгуулалт архитектурын түүхнээ энэ үед гарсан нэг том амжилт бол шинжлэх ухаан технологийн дэвшил, үйлдвэржүүлэлт хоёр хүйн холбоотой болохыг агуулсан үйлдвэржсэн нийгмээс үүдэлтэй хотжилт байлаа. МАХН-ын Төв хорооны 1963 оны тавдугаар бүгд хурлаар барилгын үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах асуудлыг шийдвэрлэж 1965 онд Барилга шинжилгээний институт байгуулсан. Институтийн туршилт, судалгаа онолын шинжилгээ хийх эрдэм судлалын арга аргачлал нь хуучнаар ЗХУ-ынх байсан байна. Ингэж гадны хүний толгойгоор судлагдаж зураг төслөөр дамжин Монголын барилгад хэрэгжиж байсан барилгын материал, хийц, байгаль цаг уурын нөхцөл, технологийн шинжлэх ухаан үндэсний эрдэм судлалын бүтцэд шилжсэн түүхтэй.

Энэ үед улс даяар 1962 он гэхэд нийт аймаг хот хөгжлийн ерөнхий том зурагтай болж хот байгуулалтын техникийн нэгдсэн бодлогоо тодорхойлсон. Бодлогын анхны алхам Нэгд: Хот суурингийн нутаг дэвсгэрийн нягтралыг нэмэгдүүлж, "цомхон орон зайд барилгажуулсан ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийн Мандалговь, Даланзадгад, Баянхонгор, Улаангом, Өлгий, Зуун мод, Алтай хотууд, Хоёрт: Хотын дундуур сунаж тогтсон гол мөрөн болон төмөр зам, авто зам зэрэг тэнхлэгийг дагуулан барилгажуулсан “ШУГАМАН СИСТЕМ“-ийн Арвайхээр, Цэцэрлэг, Сүхбаатар, Улаанбаатар хотууд, Гуравт: Хот байгуулалтын ТӨВЛӨРСӨН БОЛОН ШУГАМАН” системүүдийн огтлолцол тэнхлэг дээр үүссэн “ЦАЦРАГ’ системийн Улиастай, Баруун урт, Мөрөн, Баянхонгор, Дархан, Чингис, Сайншанд, Булган хотууд үүсэж өнөөдрийг хүртэл хөгжсөөр байна. Дараагийн алхам нь:Барилгад олонтаа хэрэглэгддэг барилгын материал хийц эдлэлүүдийг модулийн системд оруулан ижилтгэж, төрөлжүүлсэн хийц бүтээцийн 1000 гаруй, хийц эдлэлийн 300 гаруй нэр төрлийн цуврал цомог гаргаж бүр Монголдоо үйлдвэрлэж эхэлснээр шинжлэх ухаан техник,

технологийн нэг зайлшгүй бодлого үр дүнгээ өгч эхэлсэн. Ингээд зогсоогүй Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог сайжруулах, суурь хавсарга ухаан, техникийн боловсруулалтын хооронд зохистой харьцаа тогтоох, шинжлэх ухаан техник, технологийн шинэхэн ололтуудыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлэх зорилгоор 1960 оны эцсээс аж үйлдвэрийн гол салбаруудыг эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, төвтэй болгох арга хэмжээ авсан байдаг.

Тухайлбал: Улсын Барилгын зургийн төв институт, Түлш эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институт, хөнгөн хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээний, зураг төслийн институт, Арьс шир, ноосны үйлдвэрийн эрдэм шинжилгээ, туршилтын төв, Экзимологи, микробиологийн үйлдвэрлэл, шинжилгээний төв, ойн аж ахуй, нийтийн аж ахуй, үйлчилгээний институтуудыг байгуулсан. Ингэснээр шинжлэх ухаан техникийн улсын хороо техникийн нэгдсэн бодлогоор'удирдсан Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Их дээд сургууль, яамдын эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, үйлдвэр «уршшп, шинжилгээний төв, зохион бүтээх товчоо гэсэн “ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН БОЛОВСРУУЛАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн гинжин холбоо бүхий систем бүрдэж барилгын салбарын өмнө нь хийгдэж байсан түүхчилсэн ерөнхий судалгаа “Заводын шинжлэх ухаан”-ы хүрээнд хийгдэх болсон. Ингэж иргэн, орон сууц, үйлдвэр, хөдөө аж ахуй, усны барилга байгууламж, аймаг, хотуудын төвлөрсөн дулаан, цахилгаан, зам гүүр гээд тусгай барилга байгууламжийн зураг төслийг монголчууд бие даан хийх төрөлжсөн 17 байгууллагыг хамарсан эрдэм шинжилгээ зураг төслийн цогц салбар бий болж баталгаажсан. Салбар дотроос зөвхөн улсын барилгын зургийн төв институт л гэхэд Болгар, Орос, Чех, Герман Унгар гээд гадаадын мэргэжилтнүүд ажилладаг 1000 гаруй үндэсний сэхээтэнтэй ёстой эрийн цээнд хүрсэн айл байлаа.

Архитектурын шинжлэх ухаан ийнхүү 1925 оноос 50 жил зураг төслөөр дамжсаны эцэст сая 1972 онд Улсын барилгын төв институтэд таван хүний бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний секторын зохион байгуулалтад орсноор, барилгын материал хийц бүтээц, технологи архитектур, хот байгуулалтын шинжлэх ухаан бүхэлдээ улсын шинжлэх ухаан технологийн бодлогын системд хамрагдаж шийдвэрлэх асуудал, даалгавар сэдвийн хүрээнд архитектур, хот байгуулалт, барилгын материал, бүтээц, технологи, механикжилт, инженер геологийн судалгаа гэсэн цогц чиглэлүүдээр судалгааны ажил гүйцэтгэж эхэлсэн.

Үр дүн нь ч удалгүй гарч барилгажих талбайн хөрсний зүй тогтлыг бүсчлэн тогтоож, Улаанбаатар Хэрлэнгийн сав газрын том хэмхдэст хөрсний норматив, Сэлэнгийн ройаны суулттай хөрсний нормативыг боловсруулж олон жилийн цэвдэг, хөлдөж овойдог хөрсний тархалтын зураглал зохиож, гадсан суурь хэрэглэх норматив тогтоогдсон. Хот суурингийн газар хедлөлийн бичил мужлал, нийслэл, томоохон хот, аймгийн төвүүдийн нутаг дэвсгэрийн 30 хувийг 1:25000-ын, 50 хувийг 1:50000-ын инженер геологийн том машстабын зураглал болон нийт хот суурингийн нутаг дэвсгэрийг 1:100000-1:1000000 - ын машстабын байрзүйн зурагтай болгож орчин үеийн GPS технологиор Монгол Улсын геодезийн сүлжээг шинэчлэх, үндэсний эллипсиодыг сонгох, солбилцлын тогтолцоог байгуулах суурь ажлууд хийгдэж, гровиметрийн I, II ангийн сүлжээг байгуулж нутаг дэвсгэрийн нормаль өндрийн тогтолцоонд шилжүүлсэн байна.

Ингээд зогсоогүй хөлдөж овойдог хөрсөн дээр барилга барих, барилгад гадсан суурь хэрэглэх, бетон зуурмагийн найрлага тогтоох, шохой альбастр лабораторийн нөхцөлд гарган авсан. Байгаль цаг уурын өвөрмөц нөхцлийг зураг төсөл зохиолт, барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлэх барилга барих хугацааны норм, материалын орцын норм үйлдвэрлэл болжээ. Мөн аглопорит, шалны өнгөлгөөний хавтанцрын паалангийн найрлага, хөнгөн бетон, том гулдмай, угсармал модон шалны хавтан, керамзитыг нүүрсээр шатаах технологи, БНМАУ-ын инженер геологийн нөхцөлийн 1:1,5 саяын машстабтай карт, барилгын материалын эрдэс түүхий эдийн байршлын 1:1,5саяын машстабтай зураг, цемент бетоны маркийг өндөржүүлэх технологи, дээврийн долгионтхавтан, барилгын ханын дулаалгын материал, хагас хуурай аргаар бэлтгэж жин хөнгөрүүлсэн тоосго үйлдвэрлэх технологи, орон сууц олон нийтийн барилгын хашлага, гулдмайт хана, нүхтэй бамбайт төмөр бетон хучилт, цахилгаан дамжуулах агаарын шугамын урьдчилсан хүчитгэсэн төмөр бетон, конусан шон, дулааны алдагдал ихтэй баригдсан барилгын хашлага, ханыг дулаалах арга зэрэг жор, найрлага, технологи хийц бүтээц буй болж, үйлдвэрлэ^ болгожээ. 1990 оноос нийслэл аймаг, хот сууринд барьсан барилга байгууламжид газар хөдлөлт тэсвэрлэлтийн судалгаа хийж паспортжуулалт хийх, гамшгийн эрсдлийг тогтоох, газар  хөдлөлтийн зураг төсөл зохиох, норм дүрмийг шинэчилж, судалгаа туршилтын лаборатори байгуулах, зураг төслийн боловсруулалтад газар хөдлөлтийг тооцох инженерийн тооцооны программ нэвтрүүлэх ажлууд хийгджээ.

Аймаг, сум, хот суурингийн нутаг дэвсгэрт байгаль, экологи, эдийн . засаг хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгч, хот сууринг инженерийн нэгдсэн шугам сүлжээгээр хангагдсан ерөнхий төлөвлөгөөтэй болгож, үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хэтийн төлөв, хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл иргэн орон сууц, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийн байршил, нэр төрөл тогтоох ажил энэ л үед хийгджээ. Ингэснээр зураг төсөл боловсруулах шинжлэх ухааны үндэслэл бодитой болж нутаг дэвсгэрийн бүтцийг оновчтой болгох, хот суурин хоорондын нийгэм эдийн засаг, соёл аж ахуйн холбоог сайжруулж, хүрээлэн буй орчныг хамгаалах зураг төсөл боловсруулж эхэлсэн. Өнөөдөр манай улсад барилга байгууламжийн зурагтөсөл зохиох 400 гаруй барилгын норм ба дүрэм, 600 гаруй улсын стандарт мөрдөгдөж байна. Норм дүрэм боловсруулах ажил зонхилон ЗХУ-ын (тухайн үеийн нэрээр) норм дүрмийг шууд авч хэрэглэх, орчуулах хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний норм дүрэм боловсруулах гэсэн гурван чиглэлээр хийгдэж ирлээ. Улс орон нормативын ийм баазтай болоход эрдэм шинжилгээний байгууллагын үүрэг роль зонхилж байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ бидний боловсруулсан гээд байгаа норматив баримт бичигт суурь судалгааны, мэдлэгийн, орчуулгын, хайхрамжгүйн гээд чанарын асуудал зайлшгүй яригдана. Энэ дутагдал өнөөдөр ч үргэлжилсээр. Иймд улс гадны хүний ухааныг монгол ухаанаар сольж, шинжлэх ухааны ажил гүйцэтгэх залгамж үеэ цаг алдалгүй бэлдэж, үндэсний шинжлэх ухаан, үндэсний норматив баримт бичгийн суурь баазтай болох нь чухал байна.

1925 оноос зураг төслөөр дамжсан барилгын шинжлэх ухааны техникийн бодпогын үр дүнд нэг талаар барилгын зураг төсөл боловсруулалтын түвшинг дэлхийн жишигт ойртуулах алхам болсон. Нөгөө талаар зурагтөсөл зохиоход мөрдөх шинжлэх ухаан технологийн тулгуур үндэслэл сайжирч, хот суурин оршин тогтнох аюулгүй орчинд иргэд ажиллаж амьдрах архитектур орон зайн асуудал зохиох түвшинд төлөвшиж биежсэн. Эндээс ургуулан үзэхэд шинжлэх ухааны үндэстэй зураг төслөөр босч байгаа барилга, орон заин архитектур нь зөвхөн хэрэгцээ төдийгүй олон салбар шинжлэх ухааны уулзварын үндсэнд босож өндийдөг, урлаг хэрэгцээний соёл хосолсон, амьдрах гоо сайхны орчинг буй болгодог урлаг болох нь улам бүр тодорч байна. Тиймээс ч Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг зураг төсөл, барилга байгууламжгүйгээр төсөөлөх аргагүй. Сүүлийн 20 гаруй жилд зураг, төслийн баримт бичигт өндөр түвшний программ хангамж, математик арга, электрон тооцоолох техник хэрэгсэл өргөн нэвтрүүлж, зураг төсөл зохиох лабораторийн онол шинжилгээ судалгааны үндэслэл сайжирч барилгын архитектур хот төлөвлөлтийн арга зүй системтэй шинжлэх ухаан болсоор байна.

Үүнийг барилгын жинг хөнгөрүүлэх ханын керамзит гулдмай шилэн хөвөн, хүрмэн чулуу, чулуу нүүрсний шаарга зэрэг шинэ шинэ материал хэрэглэх, угсармал төмөр бетон каркас нэвтрүүлж хийц, эдлэлийн даац, хэмжээг нэмэгдүүлэх, алгаслыг уртасгах, хөвчилсөн арматур, өндөр маркийн бетон ашиглах, бетон хийцийн арматурыг тосгууран гагнаасаар залгах зэрэг техникийн бодлого барилгад амжилттай хэрэгжсэнээр мэдэрч болно. Мөн газар хөдлөлийн бүс нутагт барилга барих өндөр технологи болон ачаалал, туршилт геофизик, пентрометрийн шинэ аргууд болон, олон жилийн цэвдэг хөрс тархсан нутаг дэвсгэрт барих барилгад гадсан суурь хэрэглэх зэрэг шинжлэх ухаан судалгааны үндэслэлтэй дэвшилтэд олон арга  технологи үнэ цэнээ алдаагүй л байна.

Зураг төслөөр дамжуулан үйлдвэрийн болон орон сууц, олон нийт иргэний барилгад угсармал төмөр бетон каркас нэвтрүүлснээр, цутгамал төмөр бетон каркастай харьцуулахад тухайн үедээ барилгын хөдөлмөр зарцуулалтыг хоёр дахин, барилга барих хугацааг 20 хүртэл хувь, шон суурийг барилгад хэрэглэснээр төсөвт өртгийг 20 шахам, газар шорооны ажлыг 80 хувь, ган цемент, бетоны орцыг 30 гаруй хувь тус тус багасгаж чадсан. Зарим Барилгын гадна, дотор ханыг тоосгон болон хүрмэн керамзит хөнгөн бетон том гулдмайгаар угсармалжуулах асуудлыг ч турших хэлбэрээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнтэй болсон. Мөн үед ЗХУ-д боловсруулсан манай орны байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн онцлогийг тооцсон “НЭГДСЭН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ” шинжлэх ухааны баримт бичигт тулгуурлан Улаанбаатар хотын I, II, III Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөр их ажил өрнөж Энхтайваны гудамжийг тодотгосон 1-11 дөчин мянгат, 50 мянгат, 120, 220 мянгатын хороололууд угсармал орон сууцны иж бүрэн 10 гаруй хорооллууд ашиглалтад орсон. Орон сууцны V, VI, X, XI, XIX хорооллуудын тав, ес, 12 давхар сууцыг эргэлтийн системтэй орон зайн архитектурын орчин үүсгэн барьсан.

Мөн III, IV хорооллын барилгажилтыг хана маягаар зээглэн байрлуулж нэгдүгээр давхартаа үйлчилгээний цэг салбартай 12 давхар сууцны барилгуудыг нь алгасуулан Богд уул тал руу нээлттэй байршуулсан зэрэг нь архитектур орон зайн сонирхолтой силуэт болсон юм. Хорооллуудын барилга бүрийн архитектур хоорондын харьцаа, эгнээний хэмнэл, фасадын хуваалтын төрөл, барилгын цонхны хэлбэр, фасадын гоо зүйн элементүүд болох лодж, такт, эркер, фасадын нааш цаашаа орсон байдал, тэдгээрийн сүүдэрлэлт, хэрэглэсэн материал, өнгө, гадаргуугийн бүтэц зэргийг орчинтой нь уялдуулан барьснаар хотын архитектурын орон зайн харагдах байдалд бодитой нөлөө үзүүлж байгаагч үгүйсгэх аргагүй. Гэхдээ нүүрэн талын элементүүдэд жанцан, ганжир, цонх, тагт, хээ угалз, өнгө будаг гээд монгол үндэсний архитектурынхаа урлагийн элементүүдийг ашигласан болбүрлтөгстөгөлдөр үндэсний маягтай архитектур бий болох байлаа. Хорооллын нэлээд хэсгийн орон сууцны барилгын зурагтөсөлд монгол архитекторын гар оролцоогүй тул гар сунган тусалсан зөвлөлтийн архитектор  барилгачид аргаа барахдаа үндэсний хээ угалзаар чимсэн байдаг. Хорооллын барилгуудыг хэдийгээр “ШҮДЭНЗНИЙ ХАЙРЦГАН" < архитектуртай, уйтгартай орчин үүсгэсэн гэж ярьдаг ч ад үзэх аргагүй.

Хотын орчин үеийн орон  зайн архитектуртай, сүрлэг том дүр төрхтэй харагдах байдлыг үнэхээр эдгээр л хорооллуудын сүрээр оллоо шүү дээ. Өөр нэг өгөөжтэй тал нь эл хорооллуудын ачаар л улс орон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа зохих түвшинд шийдэж, бага ч гэсэн орон сууцны гачигдлаас ард иргэдээ гаргаж тэдний нийгмийн

асуудлыг шийдсэн нь үнэн. Харин цөөн ам бүл амьдрах нормын заалт, талбайтай орон сууцанд олон ам бүлтэй монгол айл орсноор соёл, боловсрол нийгмийн үйлчилгээний асуудлаа хүндрүүлж сургууль нь гурван ээлжээр хичээллэдэг, цэцэрлэг ясли хүрэлцээгүй байдаг, дэлгүүр хоршоо нь очер дугаар их байдгийг ч нуух юун. Өөр нэг ноцтой дутагдал нь сүүлдээ бүр эдгээр хорооллуудын орон зайд хаана сул зай байна гэсэн шиг тэнд блокчилсон, эгнээ ба кластер хэлбэрийн хаалттай, нээлттэй нэг төрлийн болон холилдсон, тэгш өнцөгт ба угалзарсан зэрэг өөр хоорондоо зохицоогүй, хил зааггүй, сэтгэлд хоногшихгүй гудамж, талбай бүхий эмх замбараагүй нэмэгдэл суурьшлууд бий болж хорооллуудын орон зайн архитектурын утгыг алдагдуулсныг ч үгүйсгэх аргагүй. Гэвч угсармал орон сууцны эдгээр байшингийн нүүр царайг яаж өөрөөр шийдэх вэ, үндэсний уламжлал шинэчлэлийг тусгасан хот төлөвлөлтийн онолын баримт бичгээ шинэчлэх замаар яаж монголжуу хот байгуулах вэ гэдэг олон зуун асуудлууд нээлттэй хариу хүлээсэн хэвээрээ л байна. Бид энэ асуудпыг Герман улсын Берлин хотын туршлагаар шийдэж болохыг ч анхаарах учиртай.

Улс оронд социализмын материал техникийн бааз байгуулж ХАА-аж үйлдвэрийн орон болгох түүхэн үеийн зураг төслөөр баригдсан хот суурингийн архитектурын онцлог нь: Нэгд: Орчин үеийн орон зайн архитектурын иж бүрэн шийдэлтэй орон сууц, нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээний Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан хотууд баригдсан. Хоёрт: Аймгийн төв, нэгдэл, сангийн аж ахуй, уул уурхай, ашигт малтмал, аялал жуулчлал, чөлөөт бүс, Төмөр замын болон хилийн дамжин өнгөрүүлэх боомт, суурйн, ойн аж ахуй, модны аж ахуй, загасны аж ахуй, Рашаан ус амралт сувилал, газар тариалан, сангийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орон зайн архитектуртай олон зуун жижиг тосгон, сум суурин байгуулагдаж өөрийн гэсэн дүр төрхтэй архитектур бий болгосон. Гэхдээ энэ үед манай оронд айлчилсан Зөвлөлтийн утга зохиолын нэгэн нэртэй төлөөлөгч Игор Иссиуль гэгч Дархан, Эрдэнэт сайхан л хотууд юм. Гэвч манай Төв орос, Сибирийн олон хотоос онц ялгагдах юм алга, Ази, Монголын уран барилгын уламжлал гэж байдаггүй юм уу гэсэн гэдэг.

Энэ агуу бүтээн байгуулалтад гар бие оролцон жинтэй хувь нэмэр оруулсан барилга, барилгын материал, зураг төслийн салбарын түүхнээ мөнхрөн үлдэх манай ууган архитектор Б.Чимэд, гавьяат барилгачин Б.Дамбийням, А.Хишигт, архитектор Б.Мишиг, Б.Уртнасан инженер Б.Мотоо, Б.Лхамсүрэн тэдний залгамж үеийнхэн болох 1960-1990 оны барилгын зураг төсөл боловсруулах ажилд бүтээлчээр оролцсон Монгол улсын гавьяат барилгачин архитектор С.Мөнхжаргал, Д.Чойжилжав, Г. Лувсандорж, Д.Өлзийхишиг, Ж.Шархүү, Б.Эрдэнэ-Очир, Л.Нямсүрэн, Н.Тогтох, Г.Мягмар, архитектор М.Оргил, Цэлмэг, Д.Бат,Балдан, Г.Самбалхүндэв, Монгол Улсын зөвлөх инженер Б.Лхагвасүрэн, Ч.Шуушингаа, Ц.Шараа, Б.Шажинбат, Б.Багаа, Б.Баасан, Б.Өлзийбүрэн, Б.Намжилдорж, Ж.Янжмаа, Н.Даш, Б.Лхагва, Х.Намхай, Ш.Цэвэлрагчаа, Б.Ханд, Д.Очиржав, Л.Минжүүрдорж, Н.Сандуйжав, Д.Сүнжидмаа гээд барилга, барилгын материал, зураг төслийн шинжлэх ухааны салбарын түүхнээ мөнхрөн үлдэх энэ үеийн бүтээн байгуулалтын жинхэнэ эзэд нь болох алдартнуудаа энд тэмдэглэх ёстой. Тэд тухайн үедээ барилгачдын хийжчадахгүй юмыг зурлаа, хийлээ гэж зэмлүүлж, хэт шахагдсан төлөвлөгөөтэй үйлдвэрлэлд дарагдаж явсан ч оюуны хөдөлмөр уран бүтээлээ орхиогүй харин ч үндэсний барилга, архитектурын уламжлалыг бүтээлчээр судалж орчин үеийн архитектурт тусгах талаар тодорхой чиг зорилготой ажилласан нэгэн үеийнхэн.

Тэд тухайн үедээ барилгачдын хийжчадахгүй юмыг зурлаа, хийлээ гэж зэмлүүлж, хэт шахагдсан төлөвлөгөөтэй үйлдвэрлэлд дарагдаж явсан ч оюуны хөдөлмөр уран бүтээлээ орхиогүй харин ч үндэсний барилга, архитектурын уламжлалыг бүтээлчээр судалж орчин үеийн архитектурт тусгах талаар тодорхой чиг зорилготой ажилласан нэгэн үеийнхэн.

Гэтэл сүүлийн үед үндэсний урлаг шингэсэн архитектуртай барилга  байшингийн зураг төсөл хийх үүргээ умартан аль нэг захиалагчийн хэлсэн барилгын архитектур хийцийг доройтуулсан саналыг зураг төсөлдөө тусгахыг урьтал болгодог инженер, архитекторын ёс зүйн ухамсраа ноцтой зөрчдөг инженер, архитектор, бидний дотор мэр сэр үзэгдэх боллоо. Энэ нь эцэстээ хотын орон зайд чанаргүй архоизм буюу эрлийз архитектур бий болгож байна. Өнөөдөр манайд уран бүтээлээ чөлөөтэй туурвих архитектор, инженерийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Зургийн эзэн архитектор инженер өөрийнх нь зохиосон зургийг зөрчиж гаж буруу барьсан барилгыг болиулах, дахин бариулах, барьсан хойно нь үнэлэлт, дүгнэлт өгдөг олон улсын архитетокторууд инженерүүдийн эдэлдэг хууль эрхзүйг эдлэх эрхгүй байна. Энэ асуудлыг бид цаг алдахгүй шийдэх учиртай. Ийм аваас архитектор инженерийн эрх үүрэг, нийгмийн хариуцлага эрс сайжирч ёс зүйгүй асуудал ч цэгцэрнэ. Архитектор, инженерүүдийн сэтгэл зүйд үндэснийхээ уран барилгын уламжлалыг шингээсэн орчин үеийн архитектур бий болгох хүсэл эрмэлзэл байнга уяатай байдаг ч чадвараа тэр бүр бүрэн дайчлахгүй, хөгжүүлэхгүй байна. Тооны хувьд манайд архитектор хангалттай. Бүр илүүддэг. Гэтэл заримынх нь чадал тэнхээ тун тааруу сэтгэл дутмаг байна.

Архитекторууд инженерүүд санал бодлоо солилцох, бие биеэсээ суралцах, архитектурын онол, судалгаа, мэргэжлийн шүүмжлэлийг хөгжүүлэх, барилгын бүтээлээ олон түмнээр шүүн хэлэлцүүлж заншуулах, оюуны хоцрогдлоосоо салах талаар хэлэлцэж ажил хэрэгч шийдвэр гаргах асуудал хийгдэхгүй байна. Архитектор, инженер хүн зөвхөн мэргэжлийн төдийгүй улс орны нийгмийн хөгжлийг дор хаяж 50 жилээр харсан онол, улс төр, эдийн засгийн гүн мэдлэгтэй болох эрмэлзэлтэй байх нь чухал. Ингэснээр уран бүтээлийн уйгагүй эрэлхийлэгч, нийгмийн хэрэгцээг соргогоор мэдрэгч уламжлал шинэчлэлийг хослон урлагийн шүтэлцээг уран сайхны өндөр түвшинд бүтээн туурвигч болж чадна. Энэ цагт монголын барилга, архитектур хот байгуулалт үндсээрээ сайжирч ахиц гарах нь дамжиггүй.

Зураг төсөл боловсруулах ажил байнга дардан байсангүй удаа дараа шүүмжлэлд өртөж буруутгагдаж явлаа. Бид 60-аад оны дунд үеэс арвич хямгач байх уриан дор урлаг, хэрэгцээний соёлыг орхигдуулсан,' байгаль цаг уурын нөхцөлийг бодитой тооцоогүй олон хувилбараар хөрвөх боломжгүй орон сууц, соёл боловасрол, олон нийтийн барилгын нэг маягийн зураг боловсруулж олноор “хэвлэн” орчинтойгоо уялдсан ямар ч бүтээлч холболт, өөрчлөлт хийлгүйгээр нийт аймгийн төв суурингийн гол барилгууд болох байгууллагынхаа нэрээр өөр өөр боловч архитектур нь ялгахын аргагүй адилхан зочид буудал, эмнэлэг, ахуйн үйлчилгээний төв, хүнсний комбинат, сургууль, хүүхдийн цэцэрлэг, яслийг барьж өөр хоорондоо ижилхэн уйтгартай хот суурин бий болгож архоизмын орчин үүсгэсэн архитектурын нэгэн алдаатай түүх байдаг. Гэтэл энэ зууны эхэнд бид дахиад л сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийг нэг маягийн болгож байгаа нь архитектурын хоцрогдолдоо эргэн орж, хямд төсөр байлгах, материал хэмнэх, хялбар энгийн хийх нэрийн доор архитектурын уран бүтээлийн сүр сүлд, нас сүүдрийг доройтуулан урлагийн шинж чанарыг нь алдагдуулж архитектур нийгмийн үзэл суртлыг илэрхийлэгч зэвсэг байх үүргийг нь үнэгүйдүүлж байгаа хэрэг.

Энэ гашуун түүхтэй зэрэгцэн Улаанбаатар хотын архитектурын орон зайн шийдлийг доройтуулсан бас нэг алдаа нь үйлдвэр аж ахуйн бүх л объектуудыг зөвхөн Улаанбаатар хотод төвлөрүүлэх салбарын бодпого гэгч эрч хүчтэй явагдаж барилгажуулран явдал. Ингээд зогсохгүй хөдөөгийн хүн ам Улаанбаатар хот руу дайжин цувж, хөдөөг хоосруулсан. Энэ нь эцэстээ хот хөдөөгийн архитектурын хөгжлийн ялгааг ойртуулах биш бүр холдуулж орон нутгийн хот сууринг архитектургүй болгоод зогсоогүй Улаанбаатарт албан бус ядуусын суурьшил үүсгэж нэг хэсгийнхний нийгмийн амьдралын чанарыг апдагдуулсан. Эл байдал өнөөдөр ч    үргэлжилсээр. Ер нь манай орны хот байгуулалтад өнөөдөр илт үгүйлэгдэж байгаа нэг гол зүйл бол орчин үеийн байшин барилга, хот суурингийн Монгол архитектур түүгээр дамжин илэрхийлэгдэх үндэсний бахархлын асуудал болоод байна.

Хот суурин нь ийм архитектуртайгаар улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Энэ үеэс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын архитектурын орон зайг гадны зураг төслөөр барьсан барилгууд түрэн орж гадаад дотоодын хөрөнгийн зах зээл эзэмшигчид авч явах болж эдгээр компаниудын засаглал монголд ноёрхож эхэллээ гэж үзэхээр байна. Энэ  нь капиталист системийн ноёрхол

туйлдаа хүрсэн 18-19 зууны өрнөдийн орнуудын архитектур хот суурингийн байгуулалтыг өөрийн эрхгүй санагдуулахад хүргэж байна. Ингэж урьд хожид байгаагүй бараг эздийн нэрээр нь нэрлэж Солохуйц өвөрмец хийцтэй, тэнгэр баганадсан тансаг архитектуртай аварга барилгуудыг техникийн хүчээр барьж босгох боллоо. Ингэснээр эрэн үеүдийн байшин барилгуудын биет хуучралт явагдах болов. Энэ бүгд буруу биш. Гэхдээ орчин үеийн “агломерац" бүтэцтэй шил толь болсон архитектур орон зайн орчиндоо зохицоогүй “модернист" загварын супер урбаник хотын имиж оршин суугчид, жуулчдыг тэр бүр татдаггүй харин ард түмнийхээ түүх соёлын хосгүй өв, онгон байгаль, нийгмийн үе үеийн тогтолцоогоо дээдэлсэн иргэдийн сэтгэлгээний шинэ орчин бүрдсэн эгэл жирийн түүхтэй хотууд тэрнийг соронзон мэт татдаг болоод байна. Зах зээлийн нэрээр иргэд өөрт ноогдсон газартаа зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангаад эхэлсэн үйл ажиллагаа нь дийлдэхгүй болж архитектургүй дурын барилгаа барих болов. Энэ бүгдийг хотын архитектурын нэгдсэн бодлогод цаг алдалгүй оруулах учиртай. Энэ ажил хийгдэж байгаа ч гүйцэхгүй байна.

Гэхдээ өнөөдөр хотуудын ялангуяа Улаанбаатар хотын орон зайн босоо хэвтээ тэнхлэгүүдийг зоригтой шинэчилж, төвлөрлийг задалж, хот байгуулалтад оршиж буй “Стереотип”-ийг бодитой өөрчилсөн хот төлөвлөлтийн шинэ шинэ технологиуд хотын орон зайн архитектурт нэвтэрч өргөн уудам зам талбай, чөлөөт орон зай, зохиомол цэцэрлэгт ландшафтын архитектур үүсгэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хотын газрын багтаамжийг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулж, иргэдийн тохь тухтай амьдрах хамгийн таатай орчинг бүрдүүлж байна. Ингэснээр хотын элементүүдийн авцалдаа сайжирч иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах амжиргааны чанарт тавигдах үндсэн хуулийн болон олон улсын хот байгуулалтын шаардлага баталгаажсан хотын өвөрмөц хэмнэл, силуэт бүхий орон зайн архитектур үүсгэж байна. Үүнтэй зэрэгцэн дээд удирдлагынхаа амыг хардаг архитекторууд эрс цөөрч хаанаа ямар байшин барихыг хүртэл заадаг тэр цаг үе түүх болон үлдэх үе рүүгээ орж байна уу даа гэж бодогдох боллоо.

Академич, Архитекторын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх архитектор Д.Хайсанбуу