Хүүхдийн эко тоглоомын талбайтай боллоо
Энэ жил Улаанбаатар хот БНСУ-ын Сөүл хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна.
Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүл хотын хөрөнгө оруулалтаар 400мкв талбайд 2-5 насны хүүхдэд зориулсан байгаль болон хүүхдэд ээлтэй элсэн талбайтай Монголд анхны эко тоглоомын талбай ашиглалтанд оруулж, өчигдөр нээлтээ хийлээ. Тус талбайн тоглоомыг сайн боловсруулсан, цаг агаарын хүнд нөхцөлд тэсвэртэй модоор хийснээрээ онцлог юм.
Энэхүү тоглоомын талбайг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга, Сөүл хотын зүүн бүсийн ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И Чүн Хый мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга П.Чандмань нар үг хэллээ.
Тус үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, НИТХ-ын тэргүүлэгч, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захирал Д.Энхсайхан, НИТХ-ын захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын орлогч дарга Д.Болдбаатар, Сөүл хотын цэцэрлэгт хүрээлэнгийн газар төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Им Руг Хуа болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ