Д.Ганхуяг гишүүн 10 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.09.01

Д.Ганхуяг гишүүн 10 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өчигдөр Баянзүрх, Налайх дүүргийн нэг, хоёрдугаар ангийн 10 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл өгсөн юм. Тэдний төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгслийг нь гардуулан өгөв.

2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсч байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, сурлагын өндөр амжилтыг хүсээд "Хүүхэд, багачуул Та бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн  түүчээ нь юм. Байгалиас цаг хугацаа нь хүн бүрт тэгш оногддог бэлэг юм. Гэсэн ч цаг хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй нь билээ. Энэ цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглаж сурсан хүн зорилгодоо түрүүлж хүрдэг, амжилт нь ч өндөр байдаг. Тиймээс хүүхдүүд та нарыгаа цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж "Зөв Хүүхэд" болон төлөвшин хөгжихийг бэлгэшээж ширээний цаг бэлэглэж байна" хэмээн хэлэв.