Хүүхэд багачуулдаа 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж сурглагын өндөр амжилт хүсэн ерөөе
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.09.01

Хүүхэд багачуулдаа 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж сурглагын өндөр амжилт хүсэн ерөөе

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2015-2016 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх, Налайх дүүргийн 1, 2 дугаар ангийн 10 мянган сурагчдад хичээлийн хэрэгсэл, ширээний цаг  гардуулж өглөө. 

Хүүхэд, багачуул Та бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн  түүчээ нь билээ.

“Байгалиас цаг хугацаа нь хүн бүрт тэгш оногддог бэлэг юм. Гэсэн ч цаг хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй байдаг. Энэ цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглаж сурсан хүн зорилтондоо түрүүлж хүрдэг, амжилт нь ч өндөр байдаг. Тиймээс багачуул та нарыгаа цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж "Зөв Хүүхэд" болон төлөвшин хөгжихийг бэлэгшээж ширээний цаг бэлэглэж байна" гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ. 

Ингээд УИХ-ын гишүүн Д. Ганхуяг "Монгол улсынхаа бүх багачуулд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, сурлагын өндөр амжилтыг хүсч, сайхан Монгол орныхоо бүх багш, сурган хүмүүжүүлэгчид болон аав ээжид нь ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм"

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!