УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн авто тээвэрчдийн холбооны тэргүүн Л.Энх-Амгалан
2015.08.12

Монголын томоохон баазууд Хөвсгөлд үйл ажиллагаагаа явуулдаг байв

Монгол улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ой арга хэмжээг тэмдэглэж өнгөрүүлжээ.

Монголын томоохон авто баазууд болон баатар тээвэрчид эндээс төрөн гарцгаажээ. Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүд болон нутгийн зөвлөл Авто тээврийн 90 жилийн ойгоо бүтээн байгуулалтаар угтаж байна.

УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн авто тээвэрчдийн холбооны тэргүүн Л.Энх-Амгалан “Монгол улсын хэмжээнд автотээврийн салбар үүсч хөгжсөний ойг бие даан тэмдэглэж буй маш цөөхөн аймаг бий. Хөвсгөл аймаг 90 жилийн түүхийг бичилцэхэд маш том хувь нэмэр оруулсан аймаг юм. Учир нь Монголын томоохон баазууд энд үйл ажиллагаагаа явуулж байлаа” гэсэн юм.

                                 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү