"Монгол глобал" ХХК айрагдсан хүүхэд тус бүрт нэг сая төгрөгийн даатгалын хадгаламжаар бэлэг барьлаа
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам маань өргөн дэлгэр болж өнгөрсөн бөгөөд ХТҮГ-аас баяр наадмыг зохион байгуулах багт орж хүүхэд хамгаалал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал хамгаалалтын хувцасны иж бүрэн байдлыг хангаж ажиллах, уралдааны зохион байгуулалт үйл ажиллагаанд хяналт тавин бүртгэл хийж, хурдан морины салбар комисс уяачид, уяачдын холбоотой хамтран хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөмж өгөн хамтран ажилалаа. Мөн нас насны хурдан моридоо унаж айрагдуулсан бяцхан хүүхдүүдэд ХТҮГ-ын хүндэт өргөмжлөл, медаль "Монгол глобал" ХХК айрагдсан хүүхэд тус бүрт нэг сая төгрөгийн даатгалын хадгаламжаар бэлэг барьж шагнаж урамшууллаа.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР