Увсын ойд хоёр тэрбум 792 сая төгрөгийн хандив цугларчээ
Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам
2015.07.23

Увсын ойд хоёр тэрбум 792 сая төгрөгийн хандив цугларчээ

Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд болж байна.

Тус нутгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүддээ эмээл, хазаартай хурдан удмын морь бэлэглэж наадмаа эхлүүлсэн увсчуудын наадмын төсвийг сонирхох хүн олон байна.  Бид энэ удаа Увс аймгийн 90 жилийн ойн хүрээнд цугларсан хандивыг сонирхсон бөгөөд нийт хоёр тэрбум 792 сая төгрөгийн хандив цугларчээ.  Хандивлагчдыг ажилчдынх нь 80 хувь нь Увсчууд гэгддэг Тэсо группын эзэн О.Цогтгэрэл дангаараа 672 сая төгрөг, ШУТИС-ын багш Д.Балсандорж 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 68 сая төгрөг, УИХ-ын гишүүн М.Сономпил 50 сая төгрөгөөр тэргүүлжээ.