“Алтайн хурд-2” баяр наадам боллоо
2015.08.11

“Алтайн хурд-2” баяр наадам боллоо

Говь-Алтай аймгийн Морин спорт уяачдын холбоо “Алтайн Эрин” сан хамтран зохион байгуулсан “Алтайн хурд-2” баяр наадам энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Жадамбын Энхбаярын дэмжлэгээр уламжлал болон зохион байгуулагдах болсон тус баяр наадамд өөрийн сум орон нутагтаа төдийгүй, аймаг бүсийн наадмуудад тогтмол дээгүүр уралдаж буй Алтай нутгийн шандаст хурдан хүлгүүд шалгаран уралдсан юм.

Наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын начин С.Багахүү тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж наадамчин олноо баясгасан бол Алтай нутгийн эрхий мэргэн харваачдын маань нум нь хөнгөн сум нь мэргэн байж урамтай сайхан наадлаа.

"Алтайн хурд 2" наадмын тухай дэлгэрэнгүй нэвтрүүлгийг 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд "Эх орон" телевизээр хүлээн авч үзнэ үү.

Та бүхэндээ "Алтайн хурд 2" наадмын зурагнаас хүргэж байна.