УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны хуваарь /2015.08.10-14/
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.08.07-ны өдрийн хурлаар батлав.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-ААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
- · Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- · Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- · Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
- · Монгол Улсын 2008-2014 оны төсөвт тусгагдсан, ажил нь бүрэн хийгдэж дууссан, векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
- · Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:
- · Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд :
Хэлэлцэх асуудал:
- · Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.
ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:
- · Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.
Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батална.