Сагсчидыг 1500 ам.доллараар шагнажээ
МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ
2015.08.07

Сагсчидыг 1500 ам.доллараар шагнажээ

Дэлхийн Оюутны Зуны Универсиад Их Наадамд монголын сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг 2 дахь удаагаа амжилттай оролцсон.

28 дахь удаагийн энэ наадамд шилдэг 24 улс сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдсөн. Манай залуучуудын шигшээ баг Африк тивийн төлөөлөл Мозамбек, Америк тивийн төлөөлөл Чили, Европ тивийн төлөөлөл Швейцарь улсуудыг дараалан 3 хожиж, Дэлхийн Наадмын 17 байрт шалгарсан. Энэ амжилтыг МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ өндрөөр үнэлж, баг тамирчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, өргөмжлөл, гарын бэлэг, 1500 ам.доллараар шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр цаашид ч өөрсөддөө илүү итгэлтэй байж, олон амжилт гаргах боломжтой байгааг дурджээ.