ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2015.07.16
ХУД-ийн 122 иргэн Ерөнхийлөгчийн зарлигаар энгэрээ мялаалаа
Хан-Уул дүүрэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол улсын одон медалиар шагнах ажлыг зохион байгууллаа.
Энэхүү шагнал гардуулах ёслолд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ХУД-ын ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ын Засаг даргын орлогч дарга Т.Чингүнжав, ХУД-ын Засаг даргын орлогч дарга С.Баасандолгор нар оролцсон юм.
Хан-Уул дүүрэг өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль зэрэг одон медалиар нийт 122 иргэний энгэрийг мялаалаа.