2015.08.07
МАН-аас хэвлэлийн хурал зарлалаа
Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан МАН-ын зургаан сайдыг өчигдөр огцруулсан.
АН, МАН хоёр намын хамтран ажиллах гэрээ хангалтгүй хэрэгжиж, гэрээний зарим заалтыг зөрчсөн шалтгаанаар цуцлагдаж, сайд нарыг нь танхимаас гарсан. Энэ асуудлаар МАН-ынхан байр сууриа илэрхийлэх бололтой.
Тус намын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.