Үндсэн хууль зөрчсөн учраас чуулганы нээлтэнд оролцоогүй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.03

Үндсэн хууль зөрчсөн учраас чуулганы нээлтэнд оролцоогүй

 УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй шалтгаанаа тайлбарласан бөгөөд "УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй” хэмээн тайлбарлав. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Төрийн толгойд улс төрийн нам гарчээ гэдгийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан шийдвэр харуулж байна.

УИХ-ын дарга захирамж гаргаж, өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь ч төрийн толгойд нам гарсны илрэл. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ үүрэг өглөө гэж тайлбарласан. Намын байгууллага, удирдлагаас УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг болохоос үүрэг өгдөггүй. Галт зэвсгийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх асуудал биш.

Тэр тусмаа ээлжит бус чуулган зарлаж байгаа нөхцөлд улс оронд нэн чухал байгаа асуудлаар хуралдах ёстой. Тэгэхээр УИХ-ын дарга зарим нэг хуулиар халхавчилж, цаанаа засгийн асуудлыг ярилцах ганц зорилготой байх шиг байна. МАН-ын бүлэг Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагатай гэсэн асуудлаар солилцож байна.  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа хэвээр” гэсэн юм.