ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Гэрээг олон түмний нүдэн дээр цуцлах ёстой

2015.07.07

Дугаар : 33487
Гэрээг олон түмний нүдэн дээр цуцлах ёстой

Нэгдүгээрт хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе. Тэгээд олон түмний нүдэнд дээр гэрээг цуцлах ёстой гэсэн  байр суурьтай байна.

Хэн нь юу хийсэн, хэний буруугаас болсон юм гэдгийг бодитой дүгнэе. Нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэж болохгүй. Жишээ нь Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалж байгаа ажлын хэсэг хуулиа УИХ-д өргөн барьж болоод байдаг. Гэтэл Б.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаггүй шүү дээ.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр орж ирээд долоон цагийн турш сайхан зүйл ярьсан. Тэгээд Ерөнхий сайд эрх мэдлийн дагуу манайхаас зургаан хүн аваад явсан.

Гэтэл одоо энэ зургаан хүнийг хөсөр хаях гэж байна уу. Ийм асуудал байгаа бол энэ асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирээд авч явсан зургаан хүнээ авчирч тушаагаарай гэж байгаа. МАН энэ байр суурин дээрээ байна”

Засаг бүрдсэнээс хойш МАН зөвхөн сонгуульд бэлтгэсэн

2015.07.07
Сайт: News.mn
Дугаар : 33486
Засаг бүрдсэнээс хойш МАН зөвхөн сонгуульд бэлтгэсэн
АН-ын дарга

Энэ удаагийн УИХ-ын онцлог нь олонхи байхгүй. УИХ-д суудалтай намууд олонхийг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байна. Хамтрахдаа үндсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэсэн.

Хэрэв болохгүй бол хүчингүй болгоод цааш явах боломж бий шүү дээ. Үүнийг хялбаршуулж ойлгоод намуудыг үгүйсгээд байж болохгүй. Хамгийн чухал нь Засгийн газрыг огцруулж болохгүй. Харин сайд нарыг өөрчлөх нь байх ёстой зүйл гэж АН үзэж байгаа. Бид хамтрахдаа ажлаа хийе, сонгуулиа умартая гэсэн. Гэтэл МАН түүнээс хойш зөвхөн сонгуульдаа л бэлтгэсэн. Олон зуун албан хаагчийг халсан гэдгийг энд ярихаа болъё.

Зарим сайд нар нь зөвхөн өөрийн сонгуулийн тойрогтоо зориулж ажиллаад байгааг болохгүй зүйл гэж үзэж байгаа. Гэрээ дүгнэх барих ажлаа ном журмаар нь хийх нь зүйтэй. Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй. Ерөнхий сайд, кабинетийн талаас илүү нь өөрчлөгдөхгүй байх нь чухал. Тэрнээс ажлаа хийж чадаагүй сайд нарыг өөрчлөх ёстой.


45ХҮНДЭМЖИВ
Дэмжих
57ХҮНДЭМЖИВ
Дэмжих