Галт зэвсэг өмчлөх зөвшөөрөл хуулиар олгогдож байгаа
2015.08.05

Галт зэвсэг өмчлөх зөвшөөрөл хуулиар олгогдож байгаа

Галт зэвсгийн тухай хуулиар зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтайхолбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд галт зэвсэг эзэмших, өмчлөх хандлага нэмэгдэж байгаа аж.

 Хууль санаачлагч галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тодорхой шаардлага тавих,эзэмшигч, өмчлөгчийг галт зэвсэгтэй харилцах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, галт зэвсэгтэй адитгах хэрэгслийг хуульчлах, галт зэвсгийн ашиглалтын зориулалтыг тодорхой болгох, галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах, импортлох хяналтыг сайжруулах, галт зэвсэг болон сумны бүртгэлийг нэг байгууллага дээр төвлөрүүлж, нэгдсэн сантай болгох, галт зэвсгийн зохистой хэрэглээг багасгах зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Галт зэвсгийг хэрэглэхийн тулд зайлшгүй хяналт тавьж байгаа байгууллага тодорхой журам гаргах хэрэгтэй болов уу. Галт зэвсэг өмчлөх зөвшөөрөл хуулиар олгогдож байгаа. Хууль хүнийг бүрэн хамгаалах магадлал багасч байна. Тиймээс хувь хүн өөрөө өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсгийг зайлшгүй хэрэглэх  нөхцөл байдлуудыг журманд нарийн тусгаж өгөх хэрэгтэй.  Хэрэглэх журмыг зайлшгүй журамлах шаардлага бий. Хууль 100 хувь бүх харьцааг зохицуулсан гэж үзэх үндэслэл байгаа юм уу ?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ хуулийг санаачлах болсон бас нэг үндсэн шаардлага бол галт зэвсэг эзэмших өмчлөх, ашиглахтай холбоотой харилцаа нь зүгээр нэг албан  тушаалтны заавар журмын хэмжээнд байж болохгүй юм байна гэдэг асуудал  нийгмийн хэрэгцээнээс үүдсэн”.