Хотондоо буу тавьчихаар  спорт  гэх үү, сургалт гэх үү
УИХ-ын ээлжит бус чуулган
2015.08.05

Хотондоо буу тавьчихаар спорт гэх үү, сургалт гэх үү

Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Ц.Даваасүрэн: Хотондоо буу тавьчихаар  спорт  гэх үү, сургалт гэх үү. Хангай газар чоно хотны хажууд ирээд хонины сүүл аваад явчихдаг амьтан шүү дээ. Тиймээс ангийн бууг  аваад хотондоо тавьдаг. Дараа нь юу гэж тайлбарлах вэ?

Х.Тэмүүжин: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хулуь дээр иргэд галт зэвсгийг яаж ашиглах ёстой вэ гэдэг ямар ч заалт байхгүй.  Иргэн өөрийн амь бие, эд хөрөнгөө араатан амьтан, зэвсэгт хадлагаас хамгаалж болно гээд заачихсан байгаа.