Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.07.29

Ирэх жил санаа зовохгүй байж болно

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Нийт ургацын 80 хувийг алдах хэмжээнд үнэхээр хүрсэн үү ?

Ургацын байдлын хянан магадлагааны дүн 8 сарын 25-нд албан ёсоор гарна. Тэрнээс өмнө тодорхой хувь хэлэх боломжгүй. Урьдчилсан байдлаар ямар байгаа тал дээр ХХАА-н яамны комисс ажиллаж байгаа. Зургаан сард болсон их халалтын улмаас тариалалтын явцад хүндрэл их учирсан . Хамгийн хүнд байгаа аймаг бол Хэнтий.

Ирэх жил санаа зовохгүй байж болно. Учир нь мах, гурилын үнийг одоогийн хэмжээнд тогтвортой барих арга хэмжээнүүдийг Засгийн газраас авч байгаа.

Тариалан эрхлэгчид их хэмжээний өрийн дарамтанд орсон. Газар тариалан алдагдал хүлээх нь тодорхой боллоо гэдэг мэдээллийг зарим хүмүүс өгч байна.Энэ талаар ?

Ийм яриа гаргаж байгаа 2- 3 хүн л байгаа. Нийт тариаланчидтай газар дээр нь очиж уулзаж байна. Мөн мэргэжлийн экспертээс бүрдсэн багаар судалгаа хийлгэж байгаа.

Ерөнхийдөө цаг агаарын тааламжгүй байдлаас болж ургац алдах байдалтай байгаа учраас , ургац алдсан хүндрэлтэй байгаа тариаланчдад дэмжлэг үзүүлнэ.

              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү