Ерөнхий сайдыг халз тулаанд дуудсан гишүүн
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.07.23

Ерөнхий сайдыг халз тулаанд дуудсан гишүүн

МАН-ын залуу үеийнхнээс тулхтай гэдгээрээ  ялгардаг эрхэм гишүүн Я.Содбаатар нэгэн ярилцлагандаа “1990 оноос хойш нэлээд зүтгэсний эцэст 2008 оноос Монголд гадаадынхны итгэлийг хүлээж, эдийн засаг 17 хувьд хүртэл өсгөсөн.

Харамсалтай нь, энэ итгэлээ хоёр жилийн дотор будаа болгочихлоо. Нэг есондоо хэтэрхий өндөр үнээр буруу сонголтынхоо хариуг төлж байна. 

Өмнө нь сонгуулийн үед уран үгэнд нь итгээд хийсэн сонголтынхоо үнийг өнөөдөр оюутны тэтгэлгийн 70 мянга, хүүхдийн 21 мянга, хүн бүрт өгч байсан 1072 хувьцаа, малчдад олгож байсан арьс шир, ноосны урамшууллаараа төлөх нь байна.Сонголтыг маш хариуцлагатай хийх ёстой ” хэмээн сонгогчдынхоо боловсролын талаар хэлж байж.

Энэ парламент бол түүний анх удаагийнх. Гэхдээ ингэлээ гээд түүнд туршлага дутаагүй. Тэрээр өмнө Үйлдвэр худалдааны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон хоёр МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нилээд туршлага хуримтлуулсан гэдэг. Тиймдээ ч Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг Өвөрхангайчууд нутгийн хүүдээ итгэл хүлээлгэсэн хэрэг.

Тэр зарим гишүүд шиг УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ зөвхөн камерт харагдах гэж хэрэгтэй, хэрэггүй зүйл дээр ам нээгээд байдаггүй. Харин ч эсрэгээр хэлэх ёстой зүйлээ ширүүхэн шиг хэлчихээд тодруулаад суудаг хүн дээ. Тэр дундаа ард түмний эрх ашиг хөндөгдөхүйц хуулийн төсөл ороод ирвэл хариуцсан хүн нь өөрийн намын хүн байх эсэх нь хамаарахгүйгээр шүүмжлэх зүйлээ хэлдэг шийдэмгий улстөрч.

Магадгүй энэ занд нь Өвөрхангайчууд таатай ханддаг. Ямар сайндаа өнгөрсөн засгийн үед танхимын тэргүүн Н.Алтанхуяг сайдыг халз мэтгэлцээнд хүртэл дуудсан нь уг занг нь батлах шиг зүйл болсон. Экс сайт Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд “Бид ажлын төлөө зүтгэвэл хийж чаддаг гэдгийг харуулсан. 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгоно гэж хэлж байхад хүмүүс Алтанхуягаа битгий худлаа юм ярь гэж хэлж байсан.

Гэхдээ бид хийж чадсан. 80 мянган төгрөг болгосон. Худлаа гэвэл хоёулаа гэр хороололд очиж байгаад маргая” гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатарын асуултад хариулахад нь гишүүн Я.Содбаатар хариуд нь “Алтанхуяг сайд аа, та битгий худлаа ярь. Очиж үзээгүй хүн хэзээ ч мэддэггүй. Миний аав, ээж хоёр гэр хороололд амьдарч байна. 200-230 мянган төгрөгөөр портер нүүрс авч байна. Чаддаг юм бол хоёулаа хагассайны өглөө очоод 80 мянган төгрөгөөр зарж байгаа портер нүүрс байна уу гэдгийг үзье” халз тулаанд дуудсан.

Үнэхээр "чиний зовлонг зөвхөн туулж үзсэн хүн л ойлгоно" гэдэг үг яг үнэн. Үнэхээр л цаасан дээрх хэдхэн тоог хэн ч гэсэн шивээд УИХ-ын чуулганы индэр дээрээс дуудаж чадна ш дээ.

Гэхдээ хамгийн гол хэлсэн зүйл чинь амьдрал дээрх бодит байдалтай цаасан дээрх шигээ яг таарах хэрэгтэй. Ингэж байж л нүүр бардам байна.

Үнэндээ энэ л энгийн бөгөөд амьдралын үнэн зарчим түүний хэлж буй үг, үйл хөдлө, хийж байгаа ажлуудаас нь харагдана. Мэдээж ирэх оны сонгууль Өврийн сайхан хангай нутгийнхан өөрийн хүүдээ дахин итгэл хүлээлгэх нь дамжиггүй биз.