Овсгоо сүйхээ нь таарсан эмэгтэй
М.Батчимэг гишүүнийг УИХ-ын гэхээс илүүтэйгээр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр нь хүмүүс андахгүй. Учир нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуульд ялсны дараа түүний аюулгүй байдал гадаад бодлогын зөвлөхөөр дөрвөн жил ажиллаж 2012 оны сонгуулиар жагсаалтаар сонгогдон ажиллаж байна.
Түүнийг маш дайчин хэмээн мэргэжил нэгт нөхдүүд нь хэлдэг. Үүний нэг илрэл нь өнгөрсөн намрын чуулганы төгсгөлөөр Монгол хэлний тухай хуулийг батлуулж чадсан явдал.
Нэг намын төлөөллүүд болох Р.Гончигоо гишүүнтэй нийлж гишүүдээс ирэх асуултын сумнуудыг нэг нэгээр няцааж байлаа. Учир нь хүн бүр ирэх оны төсөв, Тавантолгой, Оюутолгой гэх томоохон асуудалд анхаарлаа хандуулж байхад Монгол хэл соёлтой холбоотой хуулиа батлуулж чадсан нь түүний овсгоо гэх.
Түүнчлэн энэ удаагийн УИХ түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүдтэй буюу ес бий. Бид парламентийн засаглалтай болоод 25 жил орчим болж байгаа хэдий ч улстөрд эмэгтэй хүний дуу хоолой үнэхээр дутмаг байлаа.
Тиймдээ ч ард түмэн 2012 оны сонгуульд эмэгтэй гишүүддээ маш их итгэл хүлээлгэсэн. Хуучин нийгмийн үед эмэгтэй хүнийг гэрийн ажлаас хэтрүүлдэггүй байсан хуучинсаг үзлийг Монгол улс халсан гэдгийг энэ удаагийн УИХ харуулж чадаж байгаа.
Магадгүй улс төр гэдэг зөвхөн эрчүүдийн тоглоом биш гэдгийг давхар хэлэх шиг. Эмэгтэй хүн хүүхдээ өсгөн, түүнийхээ хажуугаар ажлаа хийнэ гэдэг бол барагтай эмэгтэйгийн хий ажил биш. Тэр дундаа улс төр гэх олны хэл амний бай болдог салбарт эмэгтэй хүн өнөөг хүртэл тогвортой ажиллана гэдэг амар зүйл биш.
Гэхдээ чадаж байна. Чадах чадахдаа хамгийн сайнаар чадаж байгаа билээ. Хэдий 2012 оны сонгуульд жагсаалтын гишүүн болон УИХ-д суусан ч эрч хүчтэй, ухаалаг үгтэй түүнд нам нь нэг тойрог хариуцуулах нь гарцаагүй.
Сонгууль дөхсөн өнөө үед шинэ хүнийг намууд бэлтгэж байгаа ч өнгөрсөн дөрвөн жилд ард түмэнд сайнаар үнэлүүлсэн хүмүүсээ мартахгүй биз. Ямартай ч бүх зүйлийг цаг хугацаа л харуулна