Үндэсний хиймэл дагуул бол бидний нэг номерын зорилт
“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэгт МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа оролцлоо.
Баяр наадмын дараа манай улс аналоги системээ унтраах шат дараалсан ажлыг 10 сарыг хүртэл хийж эхлэхээр боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү ?
2006 онд ОУ-ын цахилгаан холбооны байгууллагаас энэ уриалгыг гаргасан. Хөтөлбөрийн ажиллагаа явагдсаар 371 сум, суурин газарт аналоги системийг солих, тоон технологийг дахин дамжуулах станцыг шинээр байршуулсан. Одоогийн байдлаар эдгээр сумуудад аналоги болон тоон системүүд зэрэг ажиллаж байгаа. 2015 оны 7-10 саруудад аймгуудын дахин дамжуулах станцыг бүрэн унтраахаар төлөвлөсөн.
Тоон системд шилжихэд Монгол улс ямар хөрөнгө оруулалтыг хийсэн бэ ?
Төсвийн тухайд ОУ-ын стандартын жишгийг барьж хийгдсэн. Гүйцэтгэсэн компаний хувьд Зүүн бүсийн аймгуудад Ддиш компани, Баруун бүсэд IT zone компаниуд тухайн тендерт шалгарч уг төслийг хийсэн. Тоон системд шилжсэний дараа орон нутагт 10-аас дээш суваг гарах боломж бүрдэж байгаа. Техникийн давуу талууд өснө.
Монгол улс хэзээ хиймэл дагуултай болох вэ ?
Үндэсний хиймэл дагуултай болох нь бидний нэг номерын зорилт.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү