УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.07.10
Монгол улсын өрсөлдөх чадвар 57 байранд эрэмблэгджээ
Монгол улс энэ жилээс эхлэн дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын тайланд албан ёсоор орж байна.
Манай улсын өрсөлдөх чадвар тийм сайн гараагүй ч төрийн бодлогоо зөв тодорхойлоход голлох багаж болно гэж албаныхан үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “ Манай улс уул уурхайн экспортлогч орон гэж өөрсдийгөө нэрлэдэг. Гэхдээ гол экспортонд гаргаж буй нүүрс, алт, төмрийн хүдэр маань бусад улсуудтай харьцуулахад өрсөлдөх чадвартай байгаа эсэх нь чухал” гэлээ.
Манай улс орон нутгийн өрсөлдөх чадварыг дотооддоо тодорхойлохоор ажиллаж байна.