Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба
2015.07.10

Ордын нөөцийг ашиглаж хөрөнгө босгох анхны алхам тавигдлаа

Монголын хөрөнгийн бирж, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаар ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн нөөц үнэлгээний стандартыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад нэвтрүүлэх юм.

Хөрөнгийн биржийн ерөнхий стандартыг хэрэгжүүлснээр биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын нөөц нэгдсэн стандарттай, ил тод болж хөрөнгө оруулагчдыг татахаас гадна тухайн компаниуд гадны биржид хүлээн зөвшөөрөгдөх, давхар бүртгэлээр хөрөнгө татан төвлөрүүлэх боломж нээгдэж байна.

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба “Ордын нөөцийг ашиглаж хөрөнгө босгох бололцоог нээж өгөх анхны алхам тавигдаж байна. Цаашдаа олон зүйлийг хийх шаардлагатай байгаа. Одоогоор Монголын зарим ордын нөөц гадаадын хөрөнгө бирж дээр гараад хөрөнгө босгож буй тохиолдлууд олон бий” гэлээ.

                     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү