Улаанбаатарчуудын төлөө популизмаа зогсоо
УИХ-ын өнөөдрийн чуулганаар газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
“Манайх газрын тосны үйлдвэрлэлдээ хамгийн болхи технологуудыг аваад байх юм. Энэ чинь өөрөө хямд өртөгтэй байдаг. Миний хэлэх гээд байгаа гол асуудал гэвэл эрлийн үед ямар зөвшөөрөл, лиценз авах вэ. Хайгуулын, ашиглалтын лиценз л гэж байдаг. Эрлийнх нь байхгүй учраас дуртай компани нь газар сэндийчэж хаяад, эрүүгий хуулинд зааснаар байгалийн төрхийг алдагдуулаад банкнаас баахан зээл аваад хаяад явчихвал хэн шийдэх вэ”.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
“Манай улсын хуульд гадны хөрөнгө оруулагчид тааруулж ажиллах ёстой юм уу эсвэл тэдэнд тааруулж хуулиа өөрчлөх ёстой юм уу гэдгийг ойлгохгүй байна. Солонгосын компани метан хийн өрөмдлөгө хийхийн төлөө хууль өөрчлөхөөр оруулж ирж байна. Ийм жижиг өөрчлөлт хийх жишээтэй.
Ер нь манай улсын газрын тосны нөөц цаашдаа ч нэмэгдэнэ. Гол олборлолт хийж байгаа, экспорлож байгаа газраас роялти авахыг яагаад санаачилахгүй байгаа юм. Роялти 70-80 тэрбум төгрөг өнөөдрийн хуулиар ороод ирнэ. Ерөнхий сайд чинь гаднаас мөнгө гуйгаад яваад байхад яагаад энийг хийхгүй байгаа юм бэ гэсэн юм. Харин түүнийг хэлэлцэж буй асуудалтай хамааралтай асуултыг асуу гэдгийг УИХ-ын дарга санууллаа.”
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
“Бид нефть, хий, газынхаа нөөцийг нэмэх шаардлагатай. Өнөөдөр монголчуудад нүүрс нь түлээд, халтартаад суух ямар сонирхол байгаа юм бэ. Дэлхий тэр чигтээ газ руу хийж явж байна. Асуудалд бодитой хандмаар байна. Монголд хэдий хэмжээний хий, газ гаргаад байгаа юм. Улаанбаатарчуудын төлөө популизмаа зогсоо. Хийх ёстойг нь хийлгэе.
УИХ-ын гишүүн О.Содбилэг
-Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн орчныг сайжруулах хэрэгтэй гэдэг Ц.Нямдорж гуайтай санал нэг байна. Анхаарах зүйл гэвэл ирээдүйд метан хийх олборлохдоо зүй зохистой хийхгүй бол аюултай. Тиймээс дэмжих хэрэгтэй гэв.