Засагт хоргодсон юм алга
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.07.06

Засагт хоргодсон юм алга

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс  УИХ дахь намын бүлэгтээ МАН-тай байгуулсан Харилцан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээг цуцлах үүргийг өгсөн.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болсон байна.  Энэ асуудалд  МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулсан юм.

Хамтын ажиллагааны гэрээгээ цуцлах шийдвэрийг МАН хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ бол тоглоом биш. Анх урихдаа АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байж шийдсэн. Тэгээд   Ерөнхий сайд, АН-ын дарга нар манай бүлгийн хуралдаанд орж ирээд биднийг урьж байсан. Тиймээс холбогдох этгээдүүдийн байр суурийг сонсъё, дараагаар нь бүлгийнхээ байр суурийг сонсъё гэж шийдсэн. Ингээд намын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаж шийдвэрээ гаргая гэж хуралдаанаа завсарлууллаа.

Холбогдох этгээдүүдтэй уулзана гэдэг нь ямар албан тушаалтнууд вэ?

 Мэдээж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нартай уулзаж байж асуудлыг үргэлжлүүлж ярина. Ер нь сандал ширээтэй зууралдаж, Засагт хоргодоод байгаа юм байхгүй.