“Чингис хаан” Гран-При тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
"Чингис хаан" гран при
2015.07.06

“Чингис хаан” Гран-При тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

 “Рио-2016” XXXI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо бөхийн холбооны “Чингис хаан” Гран-При тэмцээн долдугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

 Энэхүү тэмцээнийг 2009 оноос Дэлхийн цом зэрэглэлээр дөрвөн удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд ОУЖБХ-ноос зохион байгууллаглт, чансааг өндрөөр үнэлж зэрэглэлийг нь ахиулж Гран-при зэрэглэлээр зохион байгуулах эрх олгосон билээ. 

 ОУЖБХ-ноос гаргасан энэ шийдвэр нь манай улсад маш олон талын ач холбогдолтой бөгөөд 2016 оны Рио Де Жанеро хотноо болох Олимпийн наадмын эрхийн оноо авах, баг тамирчдын хувьд амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах, Олон улсын жүдо бөхийн дүрмийн дагуу тэмцээн зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулдаг давуу талыг эдлэх, сонирхогчдийн хувьд дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын барилдааныг эх орондоо үзэж сонирхох, өсвөр залуу тамирчид тэднээс туршлага хурамтлуулах ач холбогдолтой болсон юм.

Тус тэмцээний зохион байгуулаах хороо 18 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллагдаж, Зохион байгуулах хорооны даргаар Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогдон ажиллласан юм.

Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд 36 орны /ОХУ, Япон, Унгар, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонгонг, Австри, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Филиппин, Иран, Швейцар, БНХАУ, Кыргызстан, Сенегал, Швед, Серб, Словен, Норвеги, Тажикистан, Люксембург, Марокко, Их Британ, Гана, Габон, Финланд, Франц, Камерун, Ангол, Норвеги/ 201 бөх /эрэгтэй 102, эмэгтэй 99/ Монголын татами дээр ур, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Эх орондоо болсон уг тэмцээнд манай баг тамирчид тун амжилттай оролцож багийн дүнгээр тэргүүлж, Япон, БНХАУ удаалсан юм.

Эрэгтэй 60 кг

1. Д.Амартүвшин /Монгол/

2. Г.Болдбаатар /Монгол/

3. Г.Хэрлэн /Монгол/

3. Ц.Цогтбаатар /Монгол/

66 кг

1.Д.Төмөрхүлэг /Монгол/

2. Хифуми Абэ /Япон/

3. Арсен Галстян /ОХУ/

3.Д.Алтансүх /Монгол/

73 кг

1.Енжиригала Сай /БНХАУ

2. С.Ням-Очир /Монгол/

3. Сун Шуай /БНХАУ/

3. Г.Одбаяр /Монгол/

81 кг

1.Вэлой Онтойн Фортье /Канад/

2. Атила Унгвари /Унгар/

3.Н.Дагвасүрэн /Монгол/

3. Саид Моллаей /Иран/

90 кг

1.Л.Отгонбаатар /Монгол/

2. Чен Шунжао /БНХАУ/

3.Жоаким Дварби /Швед/

3. Эркин Дониоров /Узбекистан/

-100 кг

1.Аарон Вольф /Япон/

2. Мартин Пачек /Швед/

3.Бенжамин Флетчер /Их Британи/

3.Жавад Махжуб /Иран/

+100

1. Кента Нишигата /Япон/

2. Свен Хэйндле /Герман/

3. Б.Тэмүүлэн /Монгол/

3. Ө.Дүүрэнбаяр /Монгол/

Эмэгтэй 48 кг

1.Летисия Пайе /Франц/

2. Кан Юүжон /БНСУ/

3. Б.Хорлоодой /Монгол/

3.А.Подрядова /Казахстан/

52 кг

1.Аи Шишимэ /Япон/

2.А.Цолмон /Монгол/

3.Б.Бат-Эрдэнэ /Монгол/

3.М.Бундмаа /Монгол/

57 кг

1.Д.Сумьяа //Монгол/

2.Хелен Ресевье /Франц/

3. Каори Мацумото /Япон/

3. Хёо Сун Ри /БНАСАУ/

63 кг

1.Ц.Цэрэннадмид /Монгол/

2. Михо Миней /Япон/

3. К.Унтервурзахер /Швейцарь/

3. Хан Хээ Зу /БНСУ/

70 кг

1.Б.Граф /Австри/

2. Чао Жоу /БНХАУ/

3. А.Морейра /Ангол/

3. И.Марзок /Герман/

-78 кг

1.Жемма Гиббонс /Их Британи/

2. С.М.Мазуз /Габон/

3. Рика Такаяма /Япон/

3. Акари Огата /Япон/

+78 кг

1.Чин Чиан /БНХАУ/

2. К.Вейсс /Герман/

3. Марин Эрб /Франц/

3. Ма Сиси /БНХАУ/