Эцэг эхээс авах төлбөрийн дээд хэмжээг Засгийн газар тогтооно
Манай улс Хүүхэд харах үйлчилгээний тухай нэгэн шинэ хуультай боллоо. Олон хүний амьдралд шууд хамаарах энэ хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар УИХ-ын гишүүн С. Одонтуяатай ярилцлаа.
-Нэлээд удаан хэлэлцэн баталсан энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Тэр хүртэл хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газар журам гаргана. Цоо шинэ хууль учраас бусад орны туршлагаас нэлээд судалсан. Олон оронд цэцэрлэг, мөн хүүхэд харах үйчилгээ гэж бий.
Манай улсын хувьд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүйн улмаас хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж дутмаг, дээр нь зарим хүүхэд цэцэрлэгээс алслагдсан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт асуудал байна. Энэ хууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд эерэг үр дүн авчирна гэж харж байгаа. Өнөөдөр харж хандах хүнгүй, гэртээ нэг, хоёроороо түгжигдэж байгаа хүүхэд цөөнгүй байна, тэдний зарим нь галын аюулд өртөж, амь насаа хүртэл алдлаа. Нөгөөтэйгүүр, залуу ээжүүд хүүхдээ хараад, гэртээ суудаг. Хуулиар тэдний ажлын байрыг хадгалах ёстой ч амьдрал дээр хэрэгжихгүй байна, эргээд очихдоо хамт олноосоо хоцрогдож байна, байр сууриа алдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд энэ хууль томоохон алхам болно. Гол нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Зарим гишүүн сөрөг үр дагавар авчирна гэж ярьж байсан. Ийм хууль манайд өмнө нь хэрэгжиж байгаагүй учраас гишүүдэд ойлгуулахад нэлээд хугацаашаардагдсан. Хуулийн хэрэгжилтэд сөрөг үр дагавар гаргахгүйн тулд Засгийн газар журамдаа бүх стандартыг сайтар тусгаж өгөх ёстой. Бид хууль батладд орхихгүй, журам дээр бас ажиллана.
-Хүүхэд харах үйлчилгээг хаана эрхэлж болох вэ, жишээ нь орон сууцанд хоёр өрөө байртай айл нэг өрөөндөө хүүхэд харж болох уу?
-Жишээлбэл, дөрвөн өрөө байртай айл 2-3 өрөөндөө өөрсдөө амьдраад бусад өрөөгөө стандартын дагуу тохижуулж Хүүхэд харах үйлчилгээ үзүүлж болно. Тэнд гадны хүн орох, амьдрахыг хориглосон. Айлын гэрт хэдэн хүүхдээ аваачаад өгөхөөр тэнд нь хоолоо хийгээд, нэг нь орж унтана гэсэн зүйл байхгүй.
-Харин гэр хороололд яаж үйлчилгээ үзүүлж болох вэ?
-Амьдарч буй гэртээ хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Харин хашаандаа тусдаа гэр бариад, эсвэл малчид 3-4 айл нийлээд дундаа нэг гэр бариад хүүхэд харах үйлчилгээнд тохируулан тохижуулж болно. Зуух нь сайн хамгаалалттай байх шаардлагатай. Хүүхэд хаана унтаж, хаана тоглох вэ гэдгийг сайтар тооцоолж, аюулгүй байдлыг бүрдүүлж өгөх ёстой.
-Эцэг, эх хүүхдээ танихгүй айлд аваачаад өгдөг. Тэнд хамгаалалт, хяналтыг хэн тавих вэ?
-Хотод бол жижиг камер байрлуулж болно. Тэгвэл.эцэг, эх нь гар утаснаасаа хянах боломжтой. Ер нь хэнд хүүхдээ харуулах вэ гэдэг зөвхөн эцэг, эхийн хариуцлагын асуудал. Улс заавал тэр, энэ хүнээр харуул гэхгүй. Эцэг, эх өөрсдөө сонгож, хяналтаа сайн тавих хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн байгууллагын хяналт байх ёстой. Одоо хэлэлцэж буй Эрүүгийн, Зөрчлийн тухай хуульд ч хариуцлыгын тухай заалтууд бий, түүгээр зохицуулагдах болно.
Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль зэргийг ард иргэдийн хүлээж байснаар батлуулах нь бидний үүрэг. Хэт цаг алдвал үүргээ биелүүлсэнгүй гээд хоёр нам салах байх.
Хүмүүсийн сонирхож байгаа нэг чухал зүйл бол өөрийнхөө хүүхэдтэй хамт бусдын хүүхдийг харж болох уу гэсэн асуулт юм?
-Энэ асуудал их маргаантай байсан. Төслийн эхний хувилбарт өөрийнхөө хүүхдийг харж болохгүй гэсэн заалт байсан ч ажлын хэсэг дээр ярилцсаны эцэст хассан. Өөрийнхөө хүүхдийг харах нь тухайн хүний үүрэг. Харин өөрийнхөө хоёр хүүхдийг хараад цаана нь айлын гурван хүүхэд харна гэвэл болно. Хуульд болно, болохгүй гэсэн хатуу заалт байхгүй ч журмаар зохицуулна.
-Хүүхэд хараад цадин авах уу. Хэдэн хүүхэд гэртээ харсан нэрээр улсаас мөнго авах сонирхолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй шүү дээ?
-Улсаас тусгайлсан цалин хөлс өгөхгүй. Хүүхдийнх нь тоогоор санхүүгийн дэмжлэг өгнө. Цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгдөгтэй адил. Дээр нь эцэг, эх нь хүхдийнхээ төлөө хэдэн төгрөг зарцуулах нь нээлтгэй. Гэхдээ дээд хэмжээг Засгийн газраас тогтоож өгнө. Учир нь хувийн сургуулиуд улсын төсвөөс дэмжлэг авдаг хэрнээ эцэг эхээс олон сая төгрөгийн төлбөр авдаг. Хувийн цэцэрлэгүүд ч мөн адил улсаас хувьсах зардал авдаг хэрнээ эцэг эхчүүдээс сардаа 300 мянгаас доошгүй төгрөгийн төлбөр нэмж авдаг. Хүүхэд харах төвүүд бага, дунд орлоготой иргэд хамрагдаж чадахгүйд хүрнэ. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд эцэг эхээс авах төлбөрийн дээд хэмжээг тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Хэн хүүхэд харах үйлчилгээг үзүүлж болох вэ, нас, хүйсийн ангилал, эрүүл мэндийн шаардлага гэж байх уу?
-Хүйсийн ялгаа байхгүй.18-65 насны Монгол Улсын иргэн энэ үйлчилгээг эрхлэх боломжтой гэж хуульд тусгасан. Аж ахуйн нэгж энэ үйлчилгээг эрхэлж болохоор анхны төсөлд тусгасан байсныг хассан. Хэрэв аж ахуйн нэгж гэвэл хувийн цэцэрлэгтэй адил болж, тэдэнтэй өрсөлдөх болно. Тиймээс иргэн хүн харж болохоор хуульчилсан. Хүүхэд харах хүн мэдээж эрүүл мэндийн' шаардлага хангасан, тусгай сургалтад хамрагдсан байхыг шаардана.
-Өдөрт хэдэн цагаар ажиллах вэ, эцэг эхчүүдийн ажил эхлэх, дуусах цагт нийцүүлэх үү? :
-Өдрийн найман цаг гэж хуульд заасан. Гэхдээ нэмэлт цагаар харуулна гэж эцэг, эхчүүдтэй нь гэрээ байгуулж болно.
-Та саяхан парламентад лобби бүлэг байгуулсан. Танай бүлэг энэ хаврын чуулганаар юу хийв, ирэх намрын чуулганаар юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн дэмжих лобби бүлэг байгуулагдсан. Өмнөх парламентын туршлагаас харахад нийгмийн шинжтэй хуулийн хэлэлцүүлэг уддаг. Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал адармаатаи учраас олон жил халгаж байсан байж магадгүи Манай парламентад 11 эмэгтэй гишүүн байна. Бид нийгмийн шинжтэй хуулиудаа батлуулж авах зорилготой ажиллаж байна. Одоо Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэсэн хоёр чухал хууль бий.
Би ажлын хэсгийг ахалж байгаа, ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Хуулийн төсүүдийг хэлэлцэх явцад иргэд тэр бүр саналаа өгч чаддаггүй нь ажиглагддаг. Цахим сүлжээндтавигддаг ч танилцдаг. хүн ховор. Тэгээд энд хэлэлцүүлэг явуулахаар асуудлаа л яриад байдаг, түүнийг хэрхэн шийдэх тухай огт ярьдаггүй, санал өгдөггүй. Тиймээс дээрх хоёр хуулийн төсөлдөө улс орон даяар санал авч байгаа. Одоогоор бүх, аймагдүүргээс 22мянган санал ирээд байна. Хоёр хуулийн төслөө хэвлээд бүх аймаг, дүүргийн хороогоор тарааж байгаа.
-Эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэзээ батлуулах гэж байна вэ?
-Энэ хаврын чуулганаар батлах байх. Өмнө нь Тамхины хяналтын тухай хууль батлуулж чадсан.
-Эрэгтэй гишүүд Тамхины хуулийг хэд хэдэн удаа өөрчлөх гэж оролдсон шүү дээ. Харин одоо Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг эмэгтэйчүүд гайгүй лоббидчих болов уу гэж олон хүн хардаг?
Тамхийг хэдий чинээ хорих тусам хэрэглээ нь багасдаг бол архийг хорих тусам сөрөг үр дагавар гардаг нь олон улсын жишгээс харагддаг. Нийгмийн сөрөг үзэгдэл, далд эдийн засаг бий болдог, хуурамч архи гарах гэх мэт. Тэгэхээр үүнд болгоомжтой хандаж, үе шаттай өөрчлөлтүүдийг хийж байна. Зөрчлийн тухай хуульд би гайгүй заалт тусгуулж чадсан. Архи уудаг хүмүүс нэг хэсэг нь гэр орноо түйвээдэг бол нөгөө хэсэг нь нэг их хал балгүй ч гудамжинд уугаад байдаг. Тэднийг нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх заалт юм. Гэр бүлийнхээ хүнийг торгуулахгүй, хориулахгүйн тулд нууж хаасаар гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт орчихдог. Тиймээс торгоно, хорино гэхээс илүүтэй хөдөлмөрөөр хүмүүжүүлж, сургалт хийх нь зохимжтой.
-Та УИХ дахь АН- ын бүлгийн дэд даргын хувьд хоёр намын хамтран. ажиллаж буй гэрээний хэрэгжилтэд ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Гэрээгээ нэг бүрчлэн дүгнэн үзэж байгаа. Иргэдийн хүсэн хүлээсэн өөрчлөлтүүд хурдан хийгдэхгүй Вайна. Иргэд хоёр.намыг чухал хуулиудыг батлах, эдийн засгийг .сэргээхийг хүссэн ч дорвитой юм хийгдээгүй. Судалгаагаар ч ийм үр дүн гарсан учраас гэрээний хэрэгжилтийг манай гишүүд ярьж байна. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль зэргийг ард иргэдийн хүлээж байснаар батлуулах нь бидний үүрэг. Хэт цаг алдвал үүргээ биелүүлсэнгүй гээд хоёр нам салах байх.
-Дээр нэр дурдсан хуулиудыг батлахын тулд наадмын дараа ээлжит бус чуулган зарлана гэсэн. Та нэг бүлгийн удирдлагын хувьд энэ тухайд ямар мэдээлэлтэй байна вэ?
-Манай гишүүд саналаа өгсөн. Ээлжит бус чуулган хуралдуулбал хэзээ боломжтой байна вэ гэж ярьж байгаа. Ээлжит бус чуулганыг тодорхой асуудлаар зарладаг. Зарласан тохиолдолд манай бүлгийн гишүүд хуралдахад бэлэн байгаа. Улс орны эрх ашгийн төлөө асуудал шийдэх гэж байхад бид заавал амрах шаардлага байхгүй.
-Наадам дөхсөн үед ярилцаж байгаагийн хувьд та манай уншигчдад болон сонгогчдодоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Энэ жилийн наадам бидний хувьд их онцлог. Манай Баянгол дүүргийн 50 жилийн ой давхцаж байгаа. Энэ сарын 17- 18-нд дүүргийнхээ ой, баяр наадмаа тэмдэглэнэ. Манай дүүргийн хувьд өнгөрсөн 50 жилийн 25 нь социалист, 25 нь ардчилсан нийгэм гээд сонирхолтой он жилүүд байлаа. Энэ хугацаанд дүүргээ бүтээн байгуулахад оролцсон бүх хүнд баяр хүргэе. Монгол түмэн минь сайхан наадаарай.