Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн туслах 5 барилга /
Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах 8 барилга, байгууламж /
Хөрөнгө шилжүүлж авах тухай / Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, гэрэлтүүлэг /
Нийслэлийн Өмчит үйлвдэрийн газруудын газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компанийн 2014 оны санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгаас 2015 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай
Журам батлах тухай / Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам /
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 2015 оны 34 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвийн нэрийг өөрчилж, дүрэм батлах тухай
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улаанбаатар орон сууц сангийн зөвлөлийн орон тоог батлах тухай
Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааны тухай
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /BRT/ Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус батлах тухай
“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрэм батлах тухай
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ – ын Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
Хөтөлбөр батлах тухай / Хөршийн хяналт хөтөлбөр, Улаанбаатар хотод хөршийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам /
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн дэд хөтөлбөр” батлах тухай
Ой тэмдэглэх тухай / Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой /
Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай /Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, 2014 оны төсвийн гйүцэтгэлийг батлах тухай /
Налайх – дагуул хотод Захирагчийн сонгууль явуулсан тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.