Азид анхны эко хотоор “Майдар”-ыг баталгаажуулав
Эко Майдар хот
2015.06.23

Азид анхны эко хотоор “Майдар”-ыг баталгаажуулав

Сүүлийн үед “ эко” гэдэг дэлхий дахинд төдийгүй Монголд моодонд орох болсон. Эко хүнс, эко машин... бүүр цаашлаад эко хот. Нүүдэлчин монголчууд түүхэндээ цөөнгүй хот байгуулж байснаас хамгийн их алдаршсан нь Хархорум юм.

Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорум нь тухайн үедээ гайхагдсан архитектурын шийдэлтэй, үлэмж баян тансаг, эмх цэгцтэй зохион байгуулалттай хот байсан гэж гадаадын аялагчид тэмдэглэн үлдээсэн байдаг. Тус хотын алдар суу Ази, Европ тив дамнан цуурайтдаг байжээ. Тэгвэл өнөөдөр бидний байгуулахыг хүсээд

байгаа эко хот гэдэг нь өргөн цар хүрээтэй ухагдахуун аж. Зарим хүн үүнийг ойлгохдоо баахан мод тариад, зүлэгжүүлчихбэл байгаль орчинд ээлтэй эко хот болчихно гэх нь бий. Эрчим хүчний хэмнэлттэй технологи хэрэглэх, ногоон байгууламж байгуулах, эдийн засгийн үр ашигтай байх, богино замын хотыг бий болгох гэсэн зарчмуудыг хангавал энэ жинхэнэ эко хот гэсэн тодорхойлолтод хүрдэг байна. Тухайн иргэний оршин сууж буй газарт нь ажил, болон бусад бүх үйлчилгээний газрыг төлөвлөлтийн аргаар бий болгосныг богино замын хот гэдэг байна.

Мөн автомашины хэрэглээнээс татгалзан, нийтийн тээврийг түлхүү ашиглах, явган алхах боломж бүрдүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр шатахуун, түлш хэмнэн байгаль орчинд ээлтэй байх нөхцлийг бүрдүүлдэг. Хотын өнгө төрх дизайн шилдэг байх нь хүний урт удаан хугацаанд оршин амьдрах сэтгэл ханамжийн баталгаа болдог.

Түүх нэгэн цагт давтагддаг гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл найман зуугаад жилийн дараа Монгол Улс Ази тивд анх удаа эко хот байгуулан дэлхийн чихийг дэлдийлгэх нь. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн Майдар эко хотын төсөл нь олон улсын шаардлагыг хангасан бүтээл болсон гэдгийг нэгэнт баталгаажуулсан учраас ийн итгэл төгс хэлж буй юм. Ингээд өчигдөр "Майдар эко хот" төспийн инженерийн төлөвлөлтийг хүлээн авах, Ази тивээс анх удаа ХБНГУ- ын Барилгын тогтвортой хөгжлийн нийгэмлэг  (DGNB)- ээс Эко хот баталгаажуулсан гэрчилгээ "Алтан медаль" хүлээн авах ёслол          боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ- ын дарга С.Баярцогт, Барилга

хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн Засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон төслийн багийнхан оролцлоо. Энэ тухайд зарим хүн хэрхэн үзэл бодлоо илэрхийлснийг хүргэе.

Ажлын хэсгийн ахлагч Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:

Монгол Улсын Ерөнхийлөгч их Майдар бурханыг бүтээх зарлиг гаргасан. Их Майдар бурханыг цогцлоон бүтээж байгаа газарт экологийн цэвэр хот байгуулахаар хувийн хэвшлийнхэн,            гадаадын архитектуруудтай хамтран ажиллахаар шийдэлд хүрсэн. Монгол Улс нь нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хослуулан хөгжиж байгаа. Нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо оршин суудаг. Тийм учраас Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах, нийслэлийг тойрсон дагуул хотуудыг бий болгох зайлшгүй хэрэгтэй. Дэлхийн хамгийн анхны дархан цаазтай Богд уулын өвөр энгэрт олон чухал бүтээн байгуулалт төлөвлөгдөж байгаагийн нэг нь Майдар эко хот юм. Монгол Улсын хамгийн том нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Энд ОХУ, БНХАУ-ыг холбосон хурдны зам, мөн Богд уулын өвөр талаар явах "Богд хаан" төмөр зам, гэх мэт агаарын тээвэр, галт тэрэг, авто тээвэр хосолсон ложистикийн төв төвлөрнө.

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар:

Хот байгуулалтын салбар гэдэг бол ,улс орны суурь хөгжлийн салбар юм. Улс орон аж үйлдвэржин эдийн засаг нь хөгжлөө гэхэд байшин барилга, инженерийн шугам сүлжээнээс гадна орших нэг ч үйлдвэр аж ахуйн нэгж байхгүй. Тийм ч учраас хот төлөвлөлт, шинэ хотыг бий болгох, дэд бүтэц, барилга байгууламжийг шинэ технологоор барьж, байгаль орчинд ээлтэй хот байгуулна гэдэг бол улс орны ирээдүйн хөгжпийн арга замыг тодорхойлсон үйл явдал юм. Харинхотбайгуулалтынсалбарт манлайлах тэргүүлэх салбар бол хувийн хэвшлийнхэн байдаг. Хувийн хэвшлээ Монголын төр дэмжиж ажиллах ёстой. Энэ төсөл амжилттай болох олон шалтгаан бий. Дэлхийн том хотуудын хөгжлийн түүх бол дагуул хотоо хөгжүүлсэнд оршдог. Орчин үеийн технологийн хөгжил дагуул хотуудыг                хөгжүүлэх шинэ шийдэл боломж олгосон. Ийм боломжийг ашиглан   хувийн салбараа дэмжин эко хот байгуулахыг маш чухал асуудал гэж үзэж байна.