“Их Майдар”-ын даллага
“Их Майдар” төсөл
2015.01.09

“Их Майдар”-ын даллага

Монголын ард түмний түүхэнд сод билэгт оюун ухаан, бүтээл туурвилаараа мөнхөрсөн Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурхны дүрийг 54 метрийн өндөртэй орчин үеийн урлагийн бүтээл болгох санаачилгыг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг гаргаж, өдгөө эл бүтээн байгуулалт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өрнөж байгаа билээ.

108 метр өнд өртэй суварган байгууламж, дагуул эко хот, аялал жуулчлалын цогцолбортой болж өргөжих үндэсний бүтээн байгуулалт олон нийтийн дэмжлэгтэйгээр санхүүжилтээ бий болгон амжилттай хэрэгжиж байгаа юм. Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлж, уламжлал, өв соёлоо хойч үедээ танин мэд үүлэх “Их Майдар” цогцолборын ирээдүйд олох ашгаас боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хөрөнгө оруулахаар төл өвл өсөн нь сайшаалтай. Алс холыг биш юм гэхэд ойр байгаа давуу талыг нь бодсон ч энэ том бүтээн байгуулалтыг улс даяараа дэмжих нь зүй.

Байгалийн баялгаа эргэлтэд оруулж байгаа манай улсын хувьд ирээдүйн эдийн засгийн нөөцөө хуримтлуулах ёстой. Жуулчдын анхаарлыг татах онгон дагшин байгаль бидэнд бий. Тэгвэл мөн харааг нь булаах бүтээн байгуулалтаар тэднийг дахин нэг даллах боломж байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тооцоогоор 2020 он гэхэд жилд 1.5 тэрбум хүн гадаадад аялж, өдөрт таван тэрбум, жилд хоёр их наяд ам.долларыг аялал, зугаалга, танин мэдэх үйдээ зарцуулахаар байгаа гэнэ.

Түүнчлэн баруун Европын орнууд руу чиглэсэн жуулчдын урсгалын ихэнх хэсэг нь Ази, Номхон далайн бүс нутаг руу “урсана” хэмээн судлаачид үзжээ. Манай өмнөд хөрш өнг өрс өн жил 55.7 сая жуулчин хүлээн авч, 51.7 тэрбум ам.долларыг улсдаа үлдээж чадсан.

Энэ урсгалд нэгдэхийн тулд үзүүлэх, харуулах “юмтай” болох зайлшгүй шаардлага тулгараад байна. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн хэрээр тухайн улсын эдийн засгийн чадавх сайжирдаг төдийгүй, жуулчдын тоо 11-ээр нэмэгдэхэд нэг шинэ ажлын байр бий болж, нэг жуулчин ирэхтэй зэрэгцэн 30 ажлын байр идэвхиждэг гэсэн сонирхолтой судалгаа ч бий.

Францын нийслэл Парис хотод жил бүр найман сая гаруй жуулчин очиж, Эйфелийн цамхгийг үздэг. Тэгвэл агнуурын болон морин аялал хийх гэж ирдэг цөөн жуулчныг эс тооцвол тусгай сонирхлоор Монголд ирдэг аялагч үгүй. Эх нутгийг маань хөндлөн гулд туулсан дугуй, эсвэл машинтай аялагчид бидэнд тийм ч их хөрөнгө оруулалт хийж чадахгүй.

Тусгай сонирхлын аялал жуулчлалаас илүү үр дүн хүлээж болно. Тухайлбал, лалын шашинт ард түмэн ариун хот Мекка, Медиан, Христийн шашинтнууд Израилийг зорин аялах дуртай. Сүсэг бишрэлээс гадна танин мэдэхүйн ач холбогдол их байдаг нь тийш хөдөлгөх хүч болдог биз ээ. Хөшөө дурсгал, шүтээн дүрийг томоор бүтээж жуулчдын анхаарлыг татах арга Азийн орнуудад нэлээд дэлгэрч байгаа.

Тухайлбал, 2008 онд Хятадын Хэнань мужид 20 метр өндөр суурьтай, 153 метр Буддаг бүтээсэн. Энэ бол бурхны дэлхийн хамгийн өнд өр дүр. Түүнээс өмнө 1993 онд Японы Ушику хотод сүндэрлэсэн 120 метр өндөртэй Будда хамгийн томд тооцогддог байсан юм. Буддагийн эдгээр хөш өө улсынхаа эдийн засгийн үзүүлэлт болохын зэрэгцээ жуулчдыг татах “зэмсэг” болдог АНУ-ын Эрх чөлөөний хөш өө жил бүр гурван сая жуулчныг цуглуулж, нэг жуулчнаас хамгийн багадаа 25 ам.доллар “салгаж” чаддаг.

Энэ тоог жилийн 365 хоногоор үрж үүлээд үзээрэй. Дашрамд дуулгахад, Эрх чөлөөний хөш өөг босгож байхад гутал тосолдог нэгэн хүү бүтэн өдрийн орлогоо хандивлан бусдыг уриалж байсан гэдэг.

Мөн энэ бүтээн байгуулалтыг америкчууд “цаг, мөнгө үрсэн дэмий ажил” хэмээн шүүмжилж байсан ч эцэстээ хүлээн зөвш өөрч, улс орныхоо нэрийн хуудас болгоод байгаа юм. Бразилийн ард түмний хандиваар боссон Аврагч Христийн хөшөө эдүгээ Риогийн төдийгүй Бразилийн бэлгэ тэмдэг болсныг хэн хүнг үй мэднэ. Энх тайвны бэлгэдэл болсон энэ хөшөө 39 метр өндөртэй ч дэлхийн долоон гайхамшгийн нэг болон алдаршжээ.

Тэгвэл монголчууд 108 метрийн өнд өртэй суварган байгууламж, 54 метрийн өндөртэй Их Майдар бурхны сэрэг дүр бүтээхээр ажиллаж байгаа нь бахархалтай. Эйфелийн цамхаг, Таж махал, Луврын музей, Хятадын цагаан хэрэм, Египетийн пирамидыг очиж үзэхийг хүсдэгг үй хүн ховор.

Г.Занабазарын хийцийг алдаршуулж, монгол өв соёлоо түгээж, буддын шашинт хүмүүсийн бишрэлийг төрүүлэх “Их Майдар” бүтээн байгуулалт тэдэнтэй эн зэрэгцэхүйц үнэ цэнэтэй болох боломж бий. Монголчууд бид 2020 он гэхэд жилд хоёр сая, 2030 гэхэд таван сая жуулчин хүлээн авдаг болох зорилго дэвш үүлээд байгаа. Зөвхөн дэлхий дахинд байгаа буддын шашинт хүмүүсийг тоолоход 500 сая хол давна.

Одоогийн байдлаар манай улс руу жуулчдын урсгал чиглэсэн ч гэсэн үзүүлэх харуулах зүйл маруухан байгаа. Баян-Өлгийн “Бүргэдийн баяр”, Хөвсгөлийн “Мөсний баяр”, Алтай, Хангайн нутгаар голдуу зохион байгуулдаг ан хэмээн “China Daily” мэдээлжээ. Аварга хөшөө дурсгалууд өнд өр зардлаар бүтдэг ч хожмоо тухайн бүс нутаг, улс орондоо үр өгөөжөө харамгүй хайрладаг аж.

Монголд өрнөж байгаа үндэсний бүтээн байгуулалт “Их Майдар” цогцолборын тухай Тайландын өдөр тутмын “Бангкок Пост” сонинд “Талын тунхаглал” нэртэй нийтлэл гарч, түүндээ “Байгалийн нөөцөөр баялаг монголчуудын шинэ зорилгын бодит биелэл Эрх чөлөөний хөш өөнөөс өндөр Майдар” хэмээн онцлон бичжээ.

Түүнчлэн “Монголын говьд “Рио Тинто”-гийн 14 тэрбум тоннын нөөцтэй зэс, алтны ил уурхайн үйл ажиллагаа эхэлж, хойд зүгт нь буюу Улаанбаатарт тэнгэр баганадсан өнд өр байшингууд, бүтээн босголтын кранууд сүндэрлэхийн сацуу нүүдэлчин ард түмний уламжлалт сууцгэр хорооллууд, орчин үеийн орон сууцууд айлсан оршдог.

“Их Майдар” төсөл орчин үеийн монголчуудын шинэ зорилгыг бодит болгож байна. Мөргөлчид болон жуулчид агуу том Майдар бурхны хөл өөс бүсэлхийг хүртэл өндөрт гарч, зургаан давхар суварган байгууламжаар аялан мөргөл үйлдэж, боловсролын танхимд зочлохоос гадна 108 мянган Майдар бурхныг үзэж сонирхох боломжтой гэнэ. 108 га газрыг хамран орших, бүх талын ач холбогдолтой Буддын шашин, соёлын цогцолборт жуулчид шашин мөрг өл хийж, цагийг зугаатай өнгөрүүлэхээр ч зочилдог болох нь ээ” гэж бичжээ.

“Их Майдар” нь ашгийн бус зорилгоор олон нийтийн оролцоотой босгож буй анхны томоохон бүтээн байгуулалт юм. Энэ цогцолбор 2020 гэхэд бүтнээрээ ашиглалтад орсноор жуулчдын анхаарлыг татах төв хэсэг болох юм. Хөгжил дэвшилд хүн бүрийн оролцоо чухал.

Энэ бол эв нэгдлийн бэлгэдэл энэрэнгүй “Их Майдар” төслийн багаас дэвшүүлсэн уриа. Та бүхэн гэр бүл, хамт олон, байгууллагынхаа нэрийн өмнөөс бүтээн байгуулалтад хандив өргөх боломжтой. 500.000 төгрөгөөс эхлэх таны хандивыг даган насан туршдаа дурсгал болгон хадгалах Бурхны дүрийг гардаж, их бүтээн байгуулалтад нэрээ мөнхлөх боломжтой юм.