УИХ-ын гишүүд БОНХАЖЯ-нд ажиллана
БОНХАЖЯ
2015.06.30

УИХ-ын гишүүд БОНХАЖЯ-нд ажиллана

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Д.Оюунхорол болон Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2015.06.30/  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ажиллана.

Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд УИХ-д өргөн барьсан. Энэ ажлын эхлэл болж “Богдхан” уулын тусгай хамгаалалттай газар үе дамжин амьдарсан иргэдэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 5 жилийн хугацаатай газар ашиглалтын гэрчилгээг үе шаттайгаар гардуулж байгаа аж. Өнөөдөр 15:00 цагаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд болох тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Д.Оюунхорол болон Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.