Ж.Сүхбаатар холбоо байгуулна
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.06.26

Ж.Сүхбаатар холбоо байгуулна

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар мэдлэгээ зузаатгах зорилгоор эрдмийн мөр хөөгөөд байгаа.

Тэгвэл тэрбээр намынхаа хэсэг судлаачтай нийлж холбоо байгуулахаар болсон гэнэ. Учир нь тэрбээр Ардчилсан  нам болон Ардын намын ялзрал Монголынх хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, хоёр нам ялзарсан учир Монгол Улс ялзарч байна гэж үзэж байгаа аж. Улс төрийн нам бодлогын хөгжлийн нам байх ёстой болохоос өнгө мөнгөний төлөө байх ёсгүй гэж түүнтэй санаа нийлсэн судлаачид үзэж байгаа гэнэ.