Тавантолгой төрхөмдөө буцлаа
Чуулган
2015.06.25

Тавантолгой төрхөмдөө буцлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 09.55 цагийн орчимд эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газар Тавантолгойн гэрээний төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж байгааг гишүүдэд дуулгаад төрхөмд нь буцаалаа.

Засгийн газар энэхүү гэрээний төслийг УИХ-д 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд өргөн мэдүүлж байсан бөгөөд хоёр сар орчмын хугацаанд УИХ-аас байгуулагдсан Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласны дараа төсөл төрхөмдөө буцлаа.

УИХ энэ өдрийн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Яг одоо Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төслийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж баталлаа.