1072 хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Тавантолгой
2015.06.24

1072 хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгийн Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлах нэгэн орд газрыг Монголчууд бид хувааж идэх гээл чадахгүй байна.

Түүх сөхвөл аль эрт соци нийгмийн үеэс л хадгалагдаж үлдсэн Тавантолгойн орд монголын ард түмний хувьд одоогий бол хамгийн үнэт эрдэнэ. Гэхдээ одоог хүртэл асуудал шийдэгдээгүй л байна.

Тавантолгой удвал эрсдэл үүсэх үү

Уг нь Шийдлийн засгийн газар байгуулагдаад хамгийн том ажил нь Тавантолгойн нүүрсний ордыг хөдөлгөх байсан. Учир нь манай хамгийн том худалдан авагч БНХАУ нүүрсний хэрэглээгээ танаж байгаа нь цаг хугацаа алдах хэрэггүйг бидэнд сануулж байгаа.

Хоёр долоо хоногийн өмнө “БНХАУ-ын нүүрсний салбарын уналт үргэлжилж байгаагийн зэрэгцээ импортын нүүрс өрсөлдөх чадвараа алдсаар байна” гэдгийг Блүүмберг мэдээлсэн. Тус мэдээлэлд “Хятадын Ерөнхий Газрын мэдээлснээр энэ оны эхний таван сард 83.3 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилээс 38 хувиар буурсан дүн болсон.

Мөн импортолсон нүүрснийх нь үнийн дүн хоёр дахин буурч, 5.32 тэрбум ам.доллар болжээ. Сүүлийн жилүүдэд хямд үнэтэй импортын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, БНХАУ-ын зах зээлд хямрал бий болсон юм. Үүнийг зогсоохын тулд БНХАУ-ын Засгийн газар нүүрсний импортдоо татвар тогтоосноос гадна чанарын шаардлагыг нэмэгдүүлжээ” гэжээ.

Хэрвээ үнэхээр урд хөршийн нүүрсний зах зээл удаан хугацаанд тогтворгүй үргэлжлэвэл бидэнд эдийн засгийн эргэлтэнд оруулахад хүндрэлтэйг хэн хүнгүй мэдэж байгаа. Магадгүй гурав дагч зах зээлийг Японы компанитай ярилцаж байгаа гэх ч хамгийн гол нь Хятад шүү дээ.

Харин ажлын хэсгийн ахлагчын хэлж буйгаар “Жаран жилийн хугацаатай 60 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээний маш том гэрээнд бид маш нухацтай хандах шаардлагатай. Дээрээс нь 3000 гаруй хуудастай материалтай танилцаж байгаа учраас яарах зүйл байхгүй. Тиймээс энэ хаврын чуулганаар заавал ч үгүй амжих ёстой гэсэн ятгалагад автахгүй” гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэлсэн.

Тиймээс энэ чуулганаар амжихгүй гэдэг нь бараг тодорхой болж байна.

Хоёр хуваагдсан талцал

Гэвч нөгөө талдаа Тавантолгойг УИХ-ын гишүүн Х.Баттулга болон МСS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал нарын хоорондын зөрчил гэж харж байгаа хүмүүс олон. Учир нь уран сайхны нэвтрүүлгээрээ гаршууд болоод байгаа Херо студийн “100 чухал сэдэв” нэвртрүүлгийн дараалсан “Хоёр” дугаарт дээрх эрхмүүдийг тус тусад нь онцолж нийгэмд талцлыг бий болгоод ажмсан.

Нэг нь Тавантолгойн гэрээг ММС-тэй хувилбараар хөдөлгөвөл 20-хон гэр бүл тэнгэр тултлаа баяжина”, нөгөө нь “Гэрээ унавал Монгол улс л хохирно” гэх байр сууриудыг илэрхийлсэн.

Гэхдээ энэ дундаас магадгүй хамгийн зөв гаргалгааг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан. Тэрээр “Хэрвээ бид Эрдэнэс Тавантолгойг хорин жилээр нь хоёр хувьтай нь зарвал эхний хорин жил буюу 2035 он хүртэл ногдол ашиг О ам.доллар. Харин 2035 оноос эхлэн 25 сая ам.долларыг хувааж авна. Үүнийг хоёр сая нэг зуун тавин мянган хүндээ хуваахаар 1.25 ам.долларыг дөчин жилийн турш жил бүр хувьцаа эзэмшигчид авна” хэмээн нэгдүгээр ангийн хүүхэд ч ойлгохоор хичээл заасан.

Магадгүй үүнийг хашир дарга мэдэж хаврын чуулган нээлтээ хийхэд Тавантолгойг хойшлуулж, оролцож буй сайдуудад анхааруулга өгсөн нь санамсаргүй үйлдэл биш мэт. Тиймээс л хэдхэн хоногийн өмнөхөн Тавантолгойн гэрээ зурагдлаа гэж хэлж байсан Ерөнхий сайдын үгийг УИХ-ын дарга дараахан нь үгүй хийсэн аж.  

Гэхдээ ололт болсон нэг зүйл гэвэл З.Энхболд даргын байгуулсан ажлын хэсгийнхэн хуралдаж, мэдээлэл өгч эхэлснээс хойш ард, иргэд болон сэтгүүлчид хүртэл Тавантолгойн гэрээн талаар нэлээдгүй ойлголттой болсон. Өмнө нь Монгол улсын сайд М.Энхсайхан Тавантолгойг хариуцаж байхдаа толгой эргүүлсэн мэдээллүүдийг өгдөг байсан.

Дахин хэлэхэд ямартай ч Тавантолгой хаврын чуулганаар амжихгүй нь тодорхой болж ирэх намрыг хүлээх болждээ 1072 хувьцааны эзэмшигчдидээ дуулгаж байна.