“Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл, хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн аваргууд шагналаа гардлаа
Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг өсвөр үеийнхэнд танин мэдүүлэх зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл, хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шилдгүүддээ шагнал гардууллаа.
Уралдаанд дүүргийн Ерөнхий боловсролын 13 сургуулиас нийт 58 эссэ ирүүлснээс
• 1 дүгээр байр- УБ бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч- Г.Өлзийжаргал
• 2 дугаар байр- 21-р сургуулийн 11е ангийн сурагч- Э.Буяндэлгэр
• 3 дугаар байр- 111-р сургуулийн 11а ангийн сурагч- О.Бямбацогт
• 4 дүгээр байр- 21-р сургуулийн 11б ангийн сурагч- Б.Түвшинбаатар
• 5 дугаар байр- 21-р сургуулийн 11б ангийн сурагч- Г.Өнөржаргал
• 6 дугаар байр- 92-р сургуулийн 11а ангийн сурагч- Э.Мандуухай
• 7 дугаар байр- 21-р сургуулийн 11б ангийн сурагч- Г.Төгөлдөр
• 8 дугаар байр- 87-р сургуулийн 10г ангийн сурагч- Үүрийнцолмон
• 9 дүгээр байр- Амгалан цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч- Б.Мөнхсайхан
• 10 дугаар байр- 79-р сургуулийн 11а ангийн сурагч- Д.Уянга нар шалгарч медаль, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.
Мөн Шилдэг сургуулиар дүүргийн Ерөнхий боловсролын “21-р сургууль” шалгарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөмжлөл, цом, мөнгөн шагнал гардаж авлаа.