Л.Болд, Ц.Оюунгэрэл нар зорилтот бүлгийн 500 хүүхдэд бэлэг гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ээж аавуудаас эхлээд байгууллага аж ахуйн нэгжүүд, нийгмийн хариуцлагатай хэн бүхэн хүүхдүүдээ баярлуулах ажлыг өрнүүлдэг.
УИХ-д Багануур, Багахангай, Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлөн сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ч жил бүрийн хүүхдийн баяраар тойргийнхоо зорилтот бүлгийн бүлгийн хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тойрогтоо амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин 500 хүүхдэд гарын бэлэг гардуулсаны 150 нь Багануурын багачууд юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн 250, Багахангай дүүргийн 100-н хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдүүд энэ өдрүүдэд гишүүдийн бэлгийг хүлээн авч байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд нийгмээс тусгаарлагдаж байдаг бол бүтэн өнчин хүүхдүүдэд бэлэг авчираад өгөх хүн тэр бүр байдаггүй. Тийм ч учраас эдгээр хүүхдүүдэд бэлэг өгч амьдралд нь гэрэл гэгээ, сайхан дурсамж нэмэх үүднээс жил бүр ийнхүү бэлэг гардуулдаг байна.
Багануур дүүргийн хүүхдүүдэд бэлэг гардуулах ажиллагааг энэ сарын 29-нд зохион байгуулсан бөгөөд их хурлын гишүүдийн бие төлөөлөгч Ц.Ууганбаяр, туслах Ч.Ариунаа нар хүүхдүүдэд бэлгийг гардуулж гишүүдийн мэндчилгээг дамжууллаа. Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хувьд чуулганы завсарлагаагаар тойрогтоо ажилладаг. Энэ удаад чуулганы нэгдсэн хуралданнтай учраас биеэр ирж чадаагүй гэдгийг туслах нь хэлж байлаа.