2015.06.02
Даатгалд хамрагдахын тулд...
Хэрэв Та аль нэг даатгалын бүтээгдэхүүн худалдан авахаар шийдсэн бол юуг анхаарвал зохих вэ?
Та даатгал худалдан авахын өмнө эхлээд надад ямар төрлийн хамгаалалт хэрэгтэй вэ гэдгийг мэдэх явдал юм. Манай улсын хувьд нийт 17 ердийн болон амьдралын даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа ба та эдгээрээс хөрөнгө, хариуцлага, эрүүл мэндийн аль ч даатгалыг худалдан авах боломжтой.
Даатгалын гэрээг байгуулахад хамгийн чухал анхаарах зүйл нь та ямар эрсдлээс хамгаалагдсан болон ямар эрсдлээс хамгаалагдаагүй ( exclusions, limitations ) гэдгийг тодорхой мэдэх шаардлагатай.
Анхаарах зүйлс:
- Даатгалын хураамж, нэмэлт үйлчилгээний төлбөр г.м-ийг асууж тодруулах;
- Дор хаяж 2-3 компанийг харьцуулан үзэх;
- Нөхөн төлбөр олгох процесс болон нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлийг дэлгэрэнгүй судлах;
Даатгалын компаниудыг бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахыг хүсвэл дараах энд дарна уу.