Зөвлөх үйлчилгээний зардлыг нийслэлийн төсөвт суулгалаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан
2015.05.29

Зөвлөх үйлчилгээний зардлыг нийслэлийн төсөвт суулгалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн баталсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас МУ-ын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан. Харин тус жагсаалтад нийслэлд хэрэгжүүлэх хоёр төсөл орсон юм. Тодруулбал, 42.2 сая ам.долларын өртөг бүхий Замын цагдаагийн газрын баруун уулзвар буюу төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, 30.2 сая ам.долларын өртөг бүхий Яармагийн гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг засварлах төсөл юм.

Гэвч БНХАУ-ын банкны дотоод журмын дагуу хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг хэрэгжүүлэх төслүүдийн гэрээний үнийн дүнд захиалагчийн зөвлөх үйлчилгээ, хяналт, газар чөлөөлөлт, түүнтэй холбогдох зардлыг санхүүжүүлдэггүй ажээ. Тиймээс Сангийн яамнаас тус хөрөнгийг нийслэлийн төсөвт тусган шийдвэрлэх талаар албан бичиг хүргүүлжээ.

Тиймээс Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хариуцах зардлын 50 хувь болох 600 сая төгрөгийг нийслэлийн төсөвт тусган батлуулсан байна. Харин Яармагийн шинэ гүүрийг барих, хуучин гүүрийг засварлах ажлын зөвлөх үйлчилгээ болох нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн, төслийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага гарч байгаа аж. Тиймээс энэ асуудлыг- нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлууллаа.

Энэ үеэр төлөөлөгчид зарим сонирхсон асуултдаа хариулт авсныг багцлан хүргэе.

Төлөөлөгч Д.Байдраг: -Яармагийн гүүрийг хос болгох гэж байгаатай холбоотой асуулт байна. Хоёр жилийн өмнө орон нутгийн төсвөөр түр гүүрийг тухайн хэсэгт барьж, хос гүүртэй болгосон. Тэгэхээр угсардаг гүүрийг солих гэж байгаа гэсэн үү. Тэгвэл нөгөө гүүрийг нь хэрхэх вэ. Үүнээс гадна Туулын гүүрийн ажлыг хийж, автозамын нэвтрэх чадварыг сайжруулах талаас нь харж үзсэн үү?

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Хоёр жилийн өмнө тав орчим тэрбум төгрөгөөр Яармагт шинэ гүүр тавьсан. Одоо шинэ гүүрийг тус гүүрний зүүн талд барина. Тэгэхээр түр гүүр сулрах юм. Өөрөөр хэлбэл өөр газар шилжүүлэх юм. Энэ удаагийн төсөл хоёр улс хоорондын хэлэлцээрээр явагдаж байгаа учраас бид зөвлөх үйлчилгээний зардалд нийтдээ 2.2 тэрбум төгрөг тавина.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл: Түр гүүр бол бидний хийж байгаа зам барилгын ажилд их дэмжлэг болж байгаа. Тухайн үед төлөөлөгчид шаардлагатай байсан шийдвэрийг гаргаж байсан. Түр гүүртэй учраас бид Бээжингийн гудамж, Яармагийн замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг төвөггүйгээр хийсэн. Ер нь бол түр гүүрийг дараа дараагтйн зам барилгын ажилд ашиглана.

Яармагийн шинэ гүүрийг барьсны дараагаар түр гүүрийг тэндээс авмаар байгаа юм. Учир нь бид дараагийн зам барилгын ажил- даа гүүрээ ашиглах гээд чадахгүй байдалд байна гэдгийг хэлмээр байна. Тухайлбал, Баянзүрхийн гүүрийн ажил байна. Үүнээс гадна түр гүүрийг зам шинэчлэх хэсэгт байршуулж байгаад замаа барина. Тэгэхээр түр зуурын зам гэсэн үг.

Д.Байдраг төлөөлөгчийн хоёр дахь асуулт их чухал асуудал байна. Авто худалдааны цогцолбор Нисэх, Яармагийг хороонд нь холбох гүүрийн ажлыг ярьж байх шиг байна. Ер нь бол Авто худалдааны цогцолбор цаашаа Хүй долоон худаг, наашаа Нисэх, Яармаг гээД том раойнуудаа холбосон гүүр тавих чиглэлээр Шанхай констракшнтай ярилцаж байгаа.

Төлөөлөгч Ш.Одгэрэл: -500 сая ам.долларын сураг нэлээд эрт гарч байсан ч чимээгүй болоод удсан. Тиймээс энэ ажил эхлэх гэж байгаад баяртай байна. Цаашдаа энэ мэт ажил үргэлжлэх үү. Мөн хотын төвүүдийн уулзварт давхар зам барих уу. Тухайлбал Төв шуудангийн уулзвар байна?

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: -Энэ ажил 2013 оны хавар сонгон шалгаруулалтаа хийгээд дуусчихсан. Хоёр жил орчмын хугацаанд Засгийн газар дээр нэлээд саатсан. Үүний үр дүнд хэрэгжихээр боллоо.

Ялангуяа Замын цагдаагийн газрын урд барих гүүрэн гарц анхаарал татсан учраас бид уйгагүй тэмцсэн. Гэхдээ тухайн үеийн болон өнөөдрийн ханшийн зөрүү их гарч байгаа. Ямартай ч энэ асуудал нь шийдэгдсэн учраас намраас ажил нь эхлэх төлөвтэй байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: -Ер нь хотын төв хэсэгт цаашдаа үзэгдэх орчинг хаасан зүйлийг барихгүй. ХОт төлөвлөлтөд нийцэхгүй асуудал. Харин газар доогуурх байдлаар шийдэж болно. Гэхдээ их хөрөнгө шаарддаг. Бид сурталчилгааны самбар зэргийг буулгаж үзэгдэх орчинг чөлөөлсөн. Тиймээс үзэгдэх орчинг хязгаарласан зүйлийг барихгүй.

Ийнхүү төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авсны дараагаар зарим төлөөлөгчид саналаа хэлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч С.Амарсайхан “Цаашид зөвлөх үйлчилгээний зардалтай холбоотой асуудлыг оруулж ирэхдээ тодорхой зүйлийг оруулж баймаар байна. Өөрөөр хэлбэл, зөвлөх үйлчилгээг хэн, ямар оролцоотойгоор үзүүлэх юм бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Мөн зөвлөх үйлчилгээнд хэн хяналт тавих юм бэ, үүнд ямар ажлууд орж байгаа юм гэдэг зүйлүүд тодорхойгүй байна.

Тиймээс дараа дараагийн асуудлыг оруулж ирэхдээ дээрх зүйлсийг тодорхой болгож баймаар байна. Тэгэхгүй бол зөвлөх үйлчилгээг гаднын компани эсвэл дотоодын компани үзүүлэх эсэх нь ч тодорхойгүй байна шүү дээ. Тэгэхээр нийслэлийн Автозамын газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын үүрэг, оролцоог тодорхой болгох шаардлага байна” гэлээ.

Түүнчлэн тэрээр “Зөвхөн тавд^гаар сарын эхний долоо хоногийн дөрвөн өдөр нь 37 хүүхэд зам тээврийн осолд өртсөн асуудал гарсан. Энэ бодитой тоо. Гарцтай газар нь ч гэрэл дохио алга. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.

Мөн Автозамын газраас энэ чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа тайланг ИТХ эсвэл олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй байна. Үүнээс гадна байрны доторх замын засварын асуудлыг нийслэлээс орхигдуулж байгаа. Тиймээс энэ чиглэлд ч анхаарах хэрэгтэй байгаа шүү” гэж байлаа.

Харин нийслэлийн ИТХ- ын төлөөлөгч Г.Ганбаяр “Таван уулзварыг олон түвшний уулзвар болгон өргөтгөх ажлыг шийдчихсэн. Үүнээс эхний 2-3 уулзварынх нь гэрээ хийгдээд ажил нь эхлэхэд бэлэн болчихсон байсан. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд уг ажлыг үгүй хийсэн юм. Тиймээс одоо байгаа удирдлагууд энэ асуудлуудыг эрчимтэй явуулбал яасан" юм бэ.

2011 онд гарсан төсвөөр 250 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийчих боломжтой байсан гэж бид харж байгаа. Тиймээс Засгийн газартай хамтран ажиллах, хотынхоо асуудлыг хот өөрөө шийдээд явуулах эрх- зүйн орчноо сайжруулах болон хөрөнгө оруулалтаа сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлмээр байна” гэв. Ингээд төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгахаар болсон юм.

Дашрамд сонирхуулахад эдгээр гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу хотын автозамын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зэрэг олон ач холбогдолтой юм.

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн барина

Улаанбаатар хотын нийт өрхийн 60 орчим гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн хотын нийт өрхийн 50 хувь нь сард 870 мянган төгрөгөөс бага буюу дундаас доогуур болон бага орлоготой байдаг байна. Тиймээс зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцыг худалдан авах чадваргүй байгаа аж.

Иймээс хүн амын орлого багатай хэсгийн амьдрах орчин, орон сууцны асуудалд чиглэсэн нийслэлийн стратеги бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх шаардлага гарсан талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хуралдааны үеэр танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, хуралдаанаар хэлэлцүүлсэн “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” нь бага болон дундаас доогуур орлоготой өрхүүдийг чанартай, аюулгүй, төлбөрийн чадварт нийцсэн хангах нэгдсэн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой ажээ.

Ингэхдээ стратегид орон сууцны асуудлыг цогц байдлаар авч үзэж, хүн амын орлого багатай хэсэгт чиглэсэн орон сууцны нийлүүлэлт, санхүүжилт,, бүтэц, зохион байгууллалтын хүрээнд хийх хоорондоо уялдаа бүхий стратегийн гурван үндсэн чиглэлийг тодорхойлжээ.

Үүнд:

  • Төлбөрийн чадварт нийц- сэн орон сууцны сонголтыг нэмэгдүүлэх
  • Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн тогтвортой механизм бий болгох. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны байгууллагын бүтэц, эрхзүйн орчныг бий болгох, оролцогчдын хамтын ажиллагааг чиглэлийн хүрээнд 12 зорилтыг тусгасан байна.

Хуралдааны үеэр хороод саналаа хэлсэн юм. Тухайлбал, Төсөв санхүү, эдийн засгийн хороо “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцээд Улаанбаатар хотод байгаа орон

сууцны хороолол, ялангуяа авто зогсоол, ногоон байгууламжийг шийдсэн асуудлыг дэмжиж байгаа” гэсэн юм. Мөн түрээсийн орон сууцыг дэмжиж байгаагаа хуралд оролцсон төлөөлөгчид дэмжсэн аж. Ингэхдээ тус асуудлыг банк, санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан.

Харин Хуульзүй, төрийн байгуулалтын хорооноос хэлэлцэх асуудалтай холбоотой тодорхой санал гараагүй байна. Хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим төлөөлөгчид асуулт асуулаа. Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: -12 чиглэлээр хүрэх зорилтын шалгуур үзүүлэл байх уу?

Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат: Орон сууцны асуудал нэлээд хугацаанд олон хэлбэрээр яригдсан. Дунд орлоготой иргэдэд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байна. Харин дундаас доогуур орлоготой иргэдэд зээлийн баталгаа шаардлагатай байгаа.

Харин бага орлоготой өрхүүдэд урьдчилгаа төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгаа бол маш бага орлоготой өрхүүдэд түрээсийн орон сууц, амьжиргааны тэтгэмж олгох хэрэгтэй байна гэсэн асуудлуудыг тодорхойлсон. Тэгэхээр 12 зорилтод бүлгийн түвшинд тодорхой шалгуур шаардлагатай болно. Тиймээс зорилтод бүлгээ зөв тодорхойлох, сарын орлогын 30 хүртэлх хувиар орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэх зэргийг зорилт бүрт тус тусад нь авч үзнэ.

Төлөөлөгч Р.Дагва: Энэ асуудал ажлын хорооны хурал дээр тодорхой яригдсан. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр учраас төлбөрийн чадварыг хэд хуваах юм бэ. Төлбөрийн чадвараар нь орон сууцыг ангилчих юм биш биз дээ?

Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат: Энэ төсөл маань олон улсын байгууллагын зөвлөх үйлчилгээгээр хэрэгжиж байгаа төсөл. Улаанбаатар хотын бага болон дундаас доогуур орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны бодлогын баримт бичиг. Тиймээс өнөөгийн үед уг арга хэмжээг илүү хурдацтай хэрэгжүүлэх шаардлага бий.

Өрхийн орлого нь өндөр бол зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцнаас авах боломжтой. Тиймээс өрхийн дундаж орлого, хэрэглээг авч үзээд арван шатлал үүсгэсэн байна лээ. Энэ бүгдэд нь оролцох төрийн оролцоог тодорхойлж өгсөн. Мөн орон сууцны хэлбэр, шатлалыг ч тодорхойлж өгсөн. Уг асуудлыг нийслэлийн ИТХ- ын төлөөлөгчид хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд өргөн барихыг дэмжсэн юм.