Нийслэлийн хоёр байршилд шинээр гүүрэн гарц барина
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж, НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажилд нийт 2,2 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, эхний ээлжинд 2 гүүрэн гарц шинээр барих 600 сая төгрөгийг тусгалаа.
Эдгээр гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, төмөр зам болон авто замын замын хөдөлгөөний түвшинг тусгаарлах, төмөр зам, авто зам болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой ажээ.