Өрийн удирдлагын стратегийг батлав
УИХ-ын чуулган
2015.05.22

Өрийн удирдлагын стратегийг батлав

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн “Б.Бат-Эрдэнэ өрийн удирдлагын стратеги гэж юу болохыг ард иргэддээ тайлбарламаар байна.Нийгэмд энэ хуулийн шийдвэр гарснаар өрийг ийм маягаар зохицуулна гэдэг ч юм уу. Чингис бонд 17  оноос төлөгдөнө.  Засгийн газрын өр, арилжааны банкуудын тавьсан өр, арилжааны банкууддаа Засгийн газрын тавьсан өр гээд Монгол Улс өрийн сүлжээнд орсон. 

Засгийн газар “Оюутолгой”-д ахиад зургаан тэрбум доллар зээлэхээр боллоо. Байраа барьцанад тавихаар гэр бүлийн бүх гишүүдээс баталгаа авдаг шүү дээ.

Хувийн хэвшил, Засгийн газрын  тавьсан өрийг яах вэ. Оюутолгойн  зургаан тэрбум долларын өрийг бид л төлж барна ш тээ. Тэр талаар тодорхой хариулт өгөх боломж байна уу.  Энэ баримт бичгийг баталснаар өрийг ингэж зохицуулна гэсэн бодит зүйл хариулт авмаар байна” гэв.