Агаарын бохирдлыг бууруулахын тулд газ ашиглана гэв
Агаарын бохирдол
2015.05.14

Агаарын бохирдлыг бууруулахын тулд газ ашиглана гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн .чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ- ын гишүүн С.Оюун өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ ирэх онд үргэлжлэх эсэх, Туул усан цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн эсэх, УИХ- ын гишүүн Я.Содбаатар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих эсэх, малын бэлчээрийн даац хэтэрсэн тул салбарын яам ямар бодлого, зохицуулалт барьж байгаа, малыг эрүүлжүүлэх талаар тус тус тодруулав.

Салбарын сайд Д.Оюунхоролын хэлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хий, газ ашиглаж дулааны асуудлыг шийдвэрлэх бодлого барьж буй юм байна. Өнгөрсөн жилүүдэд утаагүй зуухыг нийлүүлсэн, тодорхой дэмжлэгтэйгээр.

Гэхдээ Улаанбаатар хотод нийлүүлэгдсэн зуухнаас нэлээд нь арилжааны хэрэгсэл болж, орон нутагт тараагдсан байдаг. Хог боловсруулах үйлдвэрийн тухайд эко цогцолбор барина. Улсын хэмжээнд 20 мянга орчим иргэн хог түүж, түүнийг дахин боловсруулах үйлдвэрлэлд ажилладаг.

Гэхдээ хог хаягдлыг дахин боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах асуудал чухлаар тавигдаж байгаа тул Улаанбаатар хоттой хамтрах. Мөн улсын хэмжээнд хэчнээн хогийн цэг байна вэ гэдгийг тогтоохоор тооллого хийж эхэлсэн. Туул усан цогцолборын тухайд ТЭЗҮ дээр ажиллаж байг