Агаарын бохирдлыг бууруулах технологи танилцууллаа
Агаарын бохирдлыг бууруулах технологи танилцууллаа
2014.04.30

Агаарын бохирдлыг бууруулах технологи танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн удирдлагуудад эрчим хүчний шинэ технологийн талаар танилцуулга хийлээ.

Уг технологи нь эрчим хүчийг үржүүлэн ашиглах  төхөөрөмж бөгөөд Японы Hitachi-д ажилладаг монгол эрдэмтэн доктор Д.Баяр энэхүү бүтээлээ танилцуулсан. Эрчим хүчийг үржүүлэн ашиглах төхөөрөмж нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэн, инженерийн шугам сүлжээнд ачаалал нэмэхгүй байх давуу талтай юм байна.  Иргэд, аж ахуйн нэгжид бага зардлаар халаалтаа шийдэх боломжийг олгож байгаа ач холбогдолтой гэж тэрээр хэллээ. 

Гэр хорооллын айл өрх сард мод, нүүрсний үнэд 150.000 төгрөгийг зарцуулдаг бол энэ төхөөрөмжийг ашиглан цахилгаан халаалт хэрэглэснээр 28.000 мянган төгрөг төлөх юм. Цахилгааны төлбөрт нэмэлт зардал гарахгүй, илүү дулаанаар хангагдах боломжийг иргэдэд бүрдүүлж байгаагаараа онцлог юмгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.