Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайд нарт дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.
2014.07.29

Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа зохион байгуулахыг үүрэг болголоо

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-18 дахь заалтад “агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал” гэж тусгасан болно.

Тодруулбал, Засгийн газрын гишүүн, сайд нар агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хуульчилсан. Иймд яамдын чиг үүрэгт асуудал тусгагдсанаар салбарын онцлогт уялдсан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлын эсрэг нэгдмэл үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болж байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайд нарт дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа зохион байгуулах, тус асуудлыг хариуцан ажиллах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлэх, харьяа агентлаг, байгууллагад үүрэг, чиглэл өгөх
  • Салбарын харьяа байгууллага, нэгжийн обьектуудын түүхий нүүрсний хэрэглээ, халаалтын зуухны судалгаа хийж, ашиглалтын нийт талбайн хэмжээ, түүнд зарцуулагдаж буй зардал, дулаан алдагдлыг бууруулах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, эзэмшил талбайд мод тарих, зүлэгжүүлэх ажил зохион байгуулах
  •  Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг хүргүүлж, ажлын явцын байдлын талаар тогтмол тайлагнахыг үүрэг болголоо.