Түймрээс 16288 мал аварчээ
Мал
2015.04.28

Түймрээс 16288 мал аварчээ

Түймэрт өртөлгүй үлдсэн мал, эд материалын тооцоог зарим аймаг сум гаргаж байна.

 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн нутагт 8 хоног үргэлжилсэн хээрийн түймрийн улмаас 208.000 га буюу нийт сумын нутаг дэвсгэрийн 30 хувь, 27 айлын өвөлжөө бууц шатжээ.Харин тус аймаг, сумын түймрийн дайчилгаанд ажилласан аврах бүлгийнхэн түймэрт өртсөн 49 айл өрхийн 167 хүн ам, 16288 толгой малыг гал түймрийн аюулаас аварсан байна.

Түймрийн дайчилгаанд ажилласан хүмүүст сумын 36 аж ахуйн нэгж иргэнээс нэг сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлж, сэтгэл санааны дэм өгч хамтран ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.