
Халуун сэтгэлийн аян
2015.04.22
Нялх төлийн нэмнээ малчны хотонд хүрнэ
Нялх төлийн дуу цангисан малчны хотонд “Доктор авто сүлжээ” ХХК – ийн хамт олны бэлэглэсэн дулаан нэмнээ хүрнэ.
“Доктор авто сүлжээ” ХХК -ийн хамт олон өөрийн компанийн хэрэглэгч жолооч нарын хандивласан автомашины бүрээсээр төлийн нэмнээ хийж малчдад зориулан илгээлээ.
Тус компанийн хамт олон 9 дэх жилдээ малчиддаа зориулан төлийн нэмнээ хандивлаж байгаа юм.