Онцгой байдлынханд тоног төхөөрөмж авч өгөхөөр шийдвэрлэжээ
ОБЕГ
2015.04.28

Онцгой байдлынханд тоног төхөөрөмж авч өгөхөөр шийдвэрлэжээ

Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсч байгаатай холбогдуулан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулан шуурхай зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд зөвшөөрчээ.