Манай намын рейтинг тогтмол өсөж байгаа
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.24

Манай намын рейтинг тогтмол өсөж байгаа

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өчигдөр зангиагүй уулзалт хийлээ.

Тэрээр энэ сарын 27-нд тохиох нийслэлийн МАН-ын байгууллагын 90 жилийн ойгоо угтаж өрнүүлж байгаа ажлынхаа талаар онцлон ярьсан юм. Энэ үеэрээ “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй хэмээ*гэрэл зургийн үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордны нэг давхарт гаргасан. Уг үзэСгэлэнд Улаанбаатар хот 1924 оноос хойш өнөөдрийн нүүр царайгаа олтлоо ямар үе шаттайгаар хөгжсөн талаар олон ховор зургуудийг  тавьсан.

Зургуудийг нийслэлийнхэн маань маш сонирхон үзэж байгаа. Мөн бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 25-нд хэд хэдэн ТББ-тай хамтарч нийслэлчүүдийн өргөн зугаалгыг Хаврын баяр гэсэн нэрийн дор зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин 26-ны өдөр манай үндсэн баярын арга хэмжээ, баярын хурал, концерт гээд бусад олон арга хэмжээнүүд явагдана” гэв.

-Танай намыг МАХН-тай нэгдэх тухай яриа үе үе гардаг. Нийслэлийн намын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байдаг вэ. Хэвлэл мэдээллээр ирэх 2016 онд хүч хавсрах байх гэсэн мэдээлэл гарч байна?

Яг өнөөдрийн байдлаар албан ёсоор МАН, МАХН-тай хамтарч сонгуульд оролцоно гэсэн зүйл яригдаагүй. Гэхдээ жирийн гишүүд, иргэд, нийслэлчүүдтэй уулзаж байхад болон өнөөдөр (өчигдөр) энэ Тусгаар тогтнолын ордны урд талын талбай дээр тухайн үед манай намын гишүүд байсан хүмүүстэй уулзахад тэдний хүсэл зориг бол нийлж хамтарч сонгуульд оролцох бодолтой байгаа юм.

-Нийслэлд МАН-ын төлөөлөгчид цөөнх болоод гурван жил өнгөрлөө. Төлөөлөгч нарын ажлын үр дүн юу байна. Сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байгаа талаар?

Цаг хугацааны хувьд сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байхад би нийслэлийн намын хорооны даргын албыг авсан юм. Тухайн үед манай нам УИХ, НИТХ сонгуульд ялагдсан намын рейтинг 25 орчим хувьтай байсан. Дараа нь дүүргүүдийн сонгууль болсон. Нийслэлийн МАН дүүргүүдийн сонгуулийг удирдаж орсон. Т эгэхэд есөн дүүргээс дөрвөн дүүрэгт ялалт байгуулж, дөрөвт нь ялагдаж, нэг дээр тэнцүү санал авсан. Намын рейтингыг 36 хувь болж өссөн. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын нэр дэвшигч 40 орчим хувийн санал авсан. Мөн УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалтан дээр УИХ- ын гишүүн Д.Сумъяабазар 54.1 хувийн санал авсан. Өөрөөр хэлбэл манай намын рейтинг тогтмол өсч байгаа. Нийслэлчүүд МАН-аас нүүрээ буруулаагүй байна гэж ойлгож байгаа. Нөгөө талаас манай ИТХ-д сонгогдсон бүлэг бүр хангалттай сайн ажиллаж байгаа. Сөрөг хүчин гэдэг талаас чагтлан эсэргүүцэхээс илүү нийслэлийн хөгжлийн төлөө хамтарч ажиллах бодлогоор ажиллаж байна.

Эрх баригчид алдаатай бодлого шийдвэр гаргах тухай бүрт нь бүлэг дээрээ, хотын намын хорооны тэргүүлэгч нар хэлэлцээд улстөрийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах вэ гэдэг дээр хамтарч явж байгаа. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас 14 нь МАН-ынх байгаа. Манай төлөөлөгчдийн цөөнхийн дуу хоолой нийслэлчүүдэд хүрэх нь харьцангуй бага байна. Өнгөрсөн хоёр жил хэцүү байсан ш дээ. Төлөөлөгчдийн ярьж байгаагаар телевизийн камер өөр тийшээ явдаг байлаа. Тийм учраас бага харагдсан байж магадгүй. Гэхдээ бид үйл ажиллагаа тасралтгүй, жигд, тэмцлийн дунд өрнөж байгаа.

-Судалгаагаар танай намын рейтинг ямар байна. Мөн 90 жилийн үйл ажиллагааныхаа санхүүжилтийг хаанаас авч байна вэ?

Хамгийн сүүлийн Сант маралын судалгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нийслэлд Ардчилсан нам, Ардын намын рейтинг бол зөрүү бол ойртсон байгаа. Бид өөрсдийн судалгааг сар бүхэн хийдэг. Түүгээр бол манай намын рейтинг Ардчилсан намынхаас 2-3 хувиар илүү гарсан. 90 жилийн ойн санхүүжилт бол намын гишүүд дэмжигчдийн хандив, хураамжаас бүрдэж байгаа. Ойн арга хэмжээнд хүмүүс сэтгэлээрээ оролцож байна. Мэдээж зохих хэмжээгээр зардал гардаг. Хэдийгээр цөөнх ч гэсэн МАН санхүүжилт бүрдүүлэх чадалтай нам.

-Хотын дарга Э.Бат-Үүлийн хийж буй шинэчлэлийн ажлуудыг юу гэж үзэж байгаа вэ?

Э.Бат-Үүл дарга хотын Ардчилсан намын дарга би хотын МАН-ын дарга. Тэр үүднээсээ хотын хөгжлийн төлөө бодлогоо уралдуулах ёстой гэж бодож байгаа. Э.Бат-Үүл даргын хийж байгаа ажлын дэмжих ёстойг нь дэмжилгүй яахав. Яг одоо гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах гэдэг асуудлыг манай нам эрх барьж байхдаа эхлүүлсэн. Долдугаар хорооллыг та бүхэн санаж байгаа байх. Анхны гэр хорооллыг барилгажуулах дахин шинэчлэх ажлыг 2008 онд эхэлж хийсэн. Төлөвлөлтүүд нь 2005, 2006 онд хийгдсэн. Яг ажил нь 2008 оны зургадугаар сараас эхэлж байсныг тод санаж байна. Энэ ажлыг үргэлжлүүлж байгаад талархалтай байгаа. Хэт шүүмжлэхээс илүү нийслэлчүүдийн аюулгүй эрүүл орчинд амьдрахад хамтарч ажиллана гэсэн бодолтой байна.

-Хогны ногоон уутыг болиулсан. Ямар учраас үүнийг хийсэн бэ?

Хогны ногоон уутны асуудлыг манай нийслэлийн ИТХ дахь бүлэг маань хөндөж тавьсан. Иргэдтэй уулзаад 152 үүр, хороогоор өөрийн биеэр явсан. Ялангуяа сэр хорооллын иргэд хогны ногоон уутыг эсэргүүцэж байсан. Тэгээд бид хотын нам дээрээ төлөөлөгч нартайгаа яриад албан ёсоор чуулган дээр хоёр жил гаран хоёроос гурван удаа тавьж байж эрх баригчид ойлгож гаргасан шийдвэрээ буцаасан шүү дээ. Алдаатай шийдвэрүүд гэхээр засч залруулах юм байлгүй яахав дээ. Ажлын явцад ойлголцоод эцсийн бүлэгт иргэдийн төлөө явах ёстой.

-Нийслэлийн МАН- ын мөрийн хөтөлбөр 2.8 жилийн хугацаанд хэдэн хувьтай хэрэгжив?

Бид яг одоо мөрийн хөтөлбөрийн биелэлтийг тэд гэж хэлэх боломжгүй байгаа. Яагаад гэвэл бид эрх бариагүй шүүдээ. Гэхдээ аль болохоор бид сонгуулийн үед амалж байсан зүйлсээ эрх баригчидтай ойлголцож дандаа л хотын төлөө явсан. Бидний мөрийн хөтөлбөр бол ямарч байсан 50 дээш хувьтай явж байгаа. Тодруулаад нарийн мэдээллийг та бүхэнд хэвлэлээрээ дамжуулаад өгөх боломжтой.

-Налайх дүүргийн Засаг даргын асуудал бий. Тэр юу болж байна?

2014 оны сүүлчээр Монгол Улсын Засгийн газарт манай намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ шийдвэрийг гаргах үед дээрээ Засгийн газар дээрээ хамтардаг юм байна. Орон нутагт хамтрах ямар боломж байна гэдэг дээр нэлээд гол оролцож манай бага хурлын гишүүд нэлээд дуу хоолойгоо гаргасан. Та бүхэн санаж байгаа бол хоёр гурван хоног зөвшилцөхгүй байсан шүү дээ.

Тэр бол хот, аймаг, сум, дүүрэг дээр яах юм гэдгийг тавьж байснаас болсон. Тэгээд орон нутгийн шийдвэр гаргах байгууллага шийдвэр гаргавал түүнийг баталгаажуулна. Ямар нэгэн намын харьяалалгүйгээр гарсан шийдвэрийг хүндэтгэнэ гэсэн шийдвэр гарсан. Тэгээд Налайх дүүргийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулаад шинэ Засаг даргыгаа дахиад л Ардчилсан намынхан өөрсдөө тавьсан. Гэтэл Засаг даргыг огцруулах боломжгүй гэсэн хариу өгөөд Налайх даргатай ч юм шиг даргагүй ч юм шиг явж байгаа.

-Хэрвээ нийслэлд МАН дараагийн сонгуульд ялбал юугаар ялгарч ажиллах вэ?

Бид дэлхийн томоохон хотуудад очихоороо тэр орны хөгжлийг тийм өндөр гэж ойлгодог шүү дээ. Түүн шиг Улаанбаатар хотод ирсэн хүн Монгол Улсын хөгжлийг мэдэрдэг даацтай хот болгоно гэдгийг бодож байгаа. Мөн өнөөдрийн Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудал бий. Үүнийг багцлаад долоон бэрхшээл гээд жагсаагаад бичсэн байгаа. Агаар, хөрсний бохирдол, хогны асуудал, автозамын түгжрэл, гэр хороолол дахь ядуурал, хотын инженерийн шугам сүлжээний хуучрал гээд бүлэглэсэн байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх юм. гэхээр бид ерөөсөө урсгалаар нь биш шинжлэх ухааны онол дээр суурилсан бодлого гаргаж тавья.

Өнөөдөр Улаанбаатарт тулгамдаад байгаа зовлонг Лондон, Сөүл бүгд л дайраад гарсан. Тэд яаж гарсан гэхээр шинжлэх ухаан дээр суурилан мэргэжлийн талаас нь ажиллаж байж богино хугацаанд гарсан байдаг. Бид 2016 он гэхгүй 20, 30 жилээр төлөвлөх ёстой шүү дээ. Хот нэг өдөр босдоггүй. Тэгэхээр бидний төсөөлж байгаа төлөвлөгөө бол мэдээж хотын иргэн бүр аз жаргалтай ийм нийслэл байгаасай гэж бодож байгаа. Сонгуулийн хувилбарыг гаргаж байгаа. Мөрийн хө/өлбөр дээр эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа. Сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөрийг өргөн барина. 90 жилийн ойгоор бид харин улстөрийн илТгэлдээ болон бусад шугамаар эхний мессежийг өгнө. Цаг нь болохоор үүцээ задлана гэдэг шиг задална.

-2012 он хүртэл нийслэлд МАН засаглаж байсан. Тэр үеийн төсөв 2012 оноос хойших төсвийн хооронд ямар ялгаа байна?

Бүх юм цаасан дээр бичээстэй байгаа. Хөрөнгө оруулалтаар жишээ авья. Бидний үед нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв 30 орчим тэрбум төгрөг байдаг байсан. Харин өнгөрсөн оныг харахад 800 тэрбум төгрөг байна. Бараг 40 дахин өссөн хөрөнгө оруулалт байгаа юм. Хийсэн ажил бүтээсэн юм тэр хэмжээгээр илүү байх ёстой гэж боддог. Гэтэл өнгөрсөн жил нэг ч сургууль, цэцэрлэг ашиглалтад орсонгүй. Бидний хувьд дүүрэг болгонд цэцэрлэг 2-3, зарим дүүрэгт 4-5 цэцэрлэг баригдаж байсан