Гурван жилийн өмнө нийслэлийн төсөв 30 тэрбум байсан. Харин одоо 800 тэрбум
Нийслэлийн МАН-ыг байгуулсны түүхт 90 жилийн ой энэ сарын 27-нд тохионо. Эл өдрийг тохиолдуулан “Хотын хөгжилд-иргэн таны оролцоо” 26 өдрийн аяныг зохион байгуулж байгаа. Энэ талаар нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай ярилцлаа.
-Нийслэлийн МАН үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойг угтан ямар ажил хийж байна вэ?
Нийслэлийн МАН-ыг 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд байгуулсан. Анх байгуулахдаа Богдын сангаас нийслэлд хоёр авдартайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. XX зууны эсгий хотоос XXI зууны өндөр хөг жилтэй хот болж хөгжсөн нь нийслэлийн намын байгууллагатай салшгүй хол- боотой. 90 жилийн ойн ажлын хүрээнд нийслэлийн МАН, гишүүд, дэм жигчид идэвхтэй ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Энэ сарын 1-26-ныг хүртэл нийслэлийн есөн дүүр- гийн намын байгууллага “Хотын хөгжилд-иргэн таны орол цоо” гэх уриатай ажлыг зохион байгуулж байна. Иргэд ямар хотод амьдрахыг хүсч байна гэдэгт анхаарал хандуулж, ажиллалаа. Түүнчлэн нийслэлчүүдийн амьд ралд тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдийнхээ санал, сэтгэгд лийг сонссон.
-Нийслэлчүүдийн амьдралд олон бэрхшээл тулгардаг. Агаарын бохирдол, замын түгжрэл гээд. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх гарц бий юү?
Зах зээлийн системд шилжсэнээс хойш шилжилт хөдөлгөөн замбараагаа алдсан. 500-800 мянган хүнээр төлөвлөсөн хотод өнөөдөр нэг сая 400 мянга орчим хүн аж төрж байна. Улаанбаатарчуудын амьдралд олон асуудал тулгардаг. Тиймээс бид иргэдийнхээ дунд таван чиглэлээр санал асуулга явуулсан. Үүнд, шинээр баталж байгаа хууль 504, хотын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн талаар 544, тог, хогны ногоон уут, хот тохижилттой холбоотой 856, замын түгжрэл 681, агаарын бохирдлын 688 санал ирсэн. Иргэдээс ирүүлсэн саналыг нягталж үзээд, цаашдынхаа үйл ажиллагаанд тусгаж ажиллана.
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Тусгаар тогтнолын ордны гадна талбайд байрлуулсан тугийг буулгах захирамж гаргасан гэх юм. Албан ёсны мэдээлэл ирсэн үү?
Бид НЗДТГ-аас албан ёсны зөвшөөрөл авч, төлбөр мөнгөө төлчихсөн. Тугаа буулга гэсэн албан бичиг ирээгүй. Ийм яриа гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ Э.Бат-Үүл дарга ийм шийдвэр гаргахгүй байх. Учир нь, 90 жилийн турш хотын хөгжилд хувь нэмэр оруулсан намын ой тохиож байхад ёс зүйгүй зан гаргахгүй байлгүй дээ.
-МАН 2012 он хүртэл нийслэлийг удирдаж байсан. Тэр үеийн нийслэлийн төсвийг одоогийнхтой харьцуулахад ямар байна. 2012 онд хэдэн төгрөгийн төсвөөр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж байв. Тооцоо байгаа юу?
Байлгүй яахав. Бүх зүйл цаасан дээр судалгаа болоод үлддэг. 2012 онд нийслэлийн төсөв 30 орчим тэрбум төгрөг байв. Гэтэл одоо 800 тэрбумын төсөвтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хэд дахин өсчихсөн. Тэгэхээр хийж, хэрэгжүүлсэн ажил нь төсөв шигээ их л байх ёстой. Гэвч өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэг ч сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулаагүй. Төсөв бага байсан ч бид дүүрэгт нэг, хоёр цэцэрлэгийг ашиглалтад оруулдаг л байлаа.
-Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай явна вэ?
Мөрийн хөтөлбөрийн биелэлт төдөн хувьтай гэх боломжгүй л дээ. Яагаад гэвэл бид өнөөдөр эрх бариагүй. Гэхдээ хотын хөгжлийн төлөө хийсэн ажлын явц 50 хувьд хүрчихсэн.
-90 жилийн ойн санхүүжилтээ хаанаас авдаг вэ?
Ойн санхүүжилт намын гишүүд, дэмжигчдийн татвар хураамжаас бүрддэг
-Нийслэлд МАН сөрөг хүчин болж ажиллаж байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн хийж хэрэгжүүлж буй ажил, гаргасан шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?
Э.Бат-Үүл АН-ын хотын дарга. Би МАН-ыг төлөөлж ажилладаг. Тиймээс бид хотын хөгжлийн төлөө бодлоготойгоор ажиллах ёстой. Э.Бат-Үүл даргын хийж байгаа ажлыг дэмжиж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалтын ажлыг манай нам эрх барьж байхдаа эхлүүлсэн. Энэ ажлыг үргэлжлүүлж байгаад талархаж байна. Гэхдээ аливаа ажлыг хийхэд алдаа дутагдал гардаг. Алдаа гаргалаа гээд шүүмжлэхдээ биш дэмжиж ажиллах нь чухал. Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллана гэсэн бодолтой байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн дүгнэж байна вэ. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд олон иргэний газар өмчлөх гэрчилгээг авчихсан. Айлуудыг хашаанаас албадан нүүлгэж, байшинг нь хүртэл нураалгасан байна лээ. Төсөл хэрэгжүүлж байгаа компани орон сууцны цогцолборын шавыг хүртэл тавиагүй байсан?
Бид энэ ажлыг эхлүүлж байсан. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд алдаа дутагдал их гарч байна. Э.Бат-Үүл дарга хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг энэ ажилд оролцуулсан. Хөрөнгийн эх үүсвэртэй, туршлагатай компанийг энэ ажилд оролцуулах байсан юм. Тэрнээс санхүүгийн ямар ч эх үүсвэргүй, компанийг төсөлд оролцуулснаас ажил зогсонги байдалд орчихсон. Э.Бат- Үүл дарга ч гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсооно гэж “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байсан.
-МАН, МАХН нэгдэнэ гэсэн яриа гарах боллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
Өнөөдрийн байдлаар МАХН, МАН сонгуульд хамтарч орно гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. Иргэдийн дунд МАН, МАХН хамтарч сонгуульд оролцвол ялалт байгуулна гэсэн яриа харин байна лээ.