"Гэгээн муза-12" олон улсын театрийн наадмыг дэмжиж ажиллана
Гэгээн муза 12
2015.04.08

"Гэгээн муза-12" олон улсын театрийн наадмыг дэмжиж ажиллана

Хүүхдийн төлөө үндэсний газар "Найрсаг улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "Гэгээн муза-12" олон улсын театрийн наадмыг дэмжиж ажиллана

Хүүхдийн талаарх төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй Хүүхдийн төлөө үндэсний газар энэхүү наадамд 2010 оноос эхлэн оролцож 2011 оноос “Хүүхдийн жүжиг”-ийн төрлийг шинээр гаргасан юм. 

Үүний дүнд жил бүрийн наадамд хүүхдэд хүн ёсыг дээдлэх, байгаль эх дэлхийгээ хамгаалах, бусдыг хайрлаж хүндлэх чанарыг сурталчилсан жүжгүүд нэр дэвшиж байна. Цаашид энэ номинацад илүү олон бүтээл нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. 
Даяаршил, цахим ертөнцийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн асар их урсгалын нөлөөгөөр өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа хүүхэд багачуудын сонирхол, хэрэгцээ шаардлагыг бид соргогоор мэдэрч тэдний хүмүүжил төлөвшлийн асуудал дээр хамтран ажиллах шаардлагатай байгаа билээ. 

Энэ хамтын ажиллагааны дүнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон жүжгийн зохиол, бүтээлүүд улам олширно гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Хүүхдийн бодол, хүсэл мөрөөдөл бол үлгэрийн шидэт ертөнц билээ. 
Энэ ертөнцийг хамтдаа амилуулж хүүхэд бүрийг эцэг эх, гэр бүлтэйгээ хамтдаа шүүн тунгаах боломжийг олгоход Гэгээн муза академи ТББ-тай хамтран ажиллаж байгаа юм. 

ХТҮГ-ын туршлага:

• Scream /скрийм/ – Боловсрол, урлаг, хэвлэл мэдээллээр дамжуулан хүүхдийн эрхийг дэмжих төслийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр 3 жил хэрэгжүүлсэн.
ОНТХХТ-өөр дамжуулан 2011 онд “Хүүхдийн эрхэд суурилсан хандлага”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхдийг урлаг, соёл, хэвлэл мэдээллээр дамжуулан чадавхижуулах СКРИЙМ” гэсэн 3 чиглэлийн сургалтын модулийг багцлан боловсруулж, сургалтын үйл ажиллагаандаа мөрдүүлсэн.

• 2010 онд Хүүхдийн төлөө сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын Театрын институт ТББ /Юнескогийн салбар байгууллага/-тай гэрээ байгуулан ажиллаж, “Театр-Хүүхэд-Ирээдүй” ОУ-ын фестивалийг зохион байгуулахад дэмждэг үзүүлэн хамтран ажилласан. Фестивалийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг драмын урлагаар дамжуулан хөгжүүлэх асуудлаар бага хурал, хүүхдийн жүжгийн зохиолчдын сургалт, нэгдсэн тоглолтыг явуулсан бөгөөд үүний үр дүнд бага хурлаас уриалга гаргаж, Монголын Драмын жүжигчдийн тоглосон 2 жүжгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хувилбараар CD болгон бэлтгэж түгээсэн.
• 2010 оноос Драмын мэргэжлийн жүжигчдийн холбоотой тасралтгүй хамтран ажилласны үр дүнд хүүхдийн оролцоот драмын жүжгийн тоо нэмэгдэн 2011 оны “Гэгээн муза” наадамд хүүхдэд зориулсан уран бүтээлийн номинаци бий болж, хүүхдийн уран бүтээлчийг шалгаруулсан.


• 2011 онд Халамж асрамжийн төв болон хүүхдэд шууд үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн 600 хүүхдийг Драмын жүжиг, 140 хүүхдийг Хүүхэлдэйн жүжиг үзүүлэх ажлыг тус тус зохион байгуулж, санхүүжилтийг хандиваар шийдвэрлүүлсэн.

"Гэгээн Муза-12" олон улсын театрын наадамд нэр дэвшсэн уран бүтээлүүд:

Нэг хүний жүжгийн төрөлд

• “Хүний дуу хоолой” /Монгол/
• “Ялаа” /Монгол/
• “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/
• “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/
• “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/
• “Улаан дэнлүүт асар” /Монгол/
• “Амок” /Косова/
• “Гараа надад өгөөч” /Орос/
• “Ганцаараа” /Эстон/
• “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/
Шилдэг найруулагч
• Н.Наранбаатар “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• Л.Эрдэнэ-очир “Ялаа” жүжгээр
• Б.Бат-Өлзий “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Н.Төмөрбат “Хайрт минь би чамайг хүлээж байна” 
жүжгээр
• Nura “Амок” жүжгээр
• Meosmart “Ганцаараа” жүжгээр
Шилдэг тайзны зураач
• Н.Батбилэг “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• З.Ёндон “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Л.Цэрэндулам “Хайрт минь би чамайг хүлээж байна” 
жүжгээр
Шилдэг эмэгтэй жүжигчин
• н.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр
• Б.Одончимэг “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр
• Б.Энхжаргал “Хайрт минь би чамайг хүлээж байна” 
жүжгээр
• Б.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр
• Castrillo Mariacristina “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” 
жүжгээр
Шилдэг эрэгтэй жүжигчин
• Л.Баасанжаргал “Ялаа” жүжгээр
• Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Mentor Zymberaj “Амок” жүжгээр
• Hendrik Toompere “Ганцаараа” жүжгээр
• Nicolai Gorokhov “Гараа надад өгөөч”
Хүүхдийн төлөө үндэсний газар