“Экспо Монгол 2015” эхэллээ
Уул уурхайгаас гадна барилга, дэд бүтэц, эрчим хуч, зам тээвэр болон тээвэр зууч, хөдөө аж ахуй зэрэг өргөн цар хүрээг хамарсан олон улсын “Экспо Монгол 2015” үзэсгэлэн өчигдөр нээгдлээ.
Өмнөх жилүүдэд Expo mongolia нэрээр зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн өнөө жил өнгө төрхөө өөрчилсөн нь энэ аж Техник технологи, машин механизм, хэвлэл мэдээллийн салбарынхан ч мөн эл үзэсгэлэнд оролцож байна.“Монголын ирээдүйг цощлоох нь” уриан дор зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын сайд М.Энхсайханаас гадна Холбооны Бүгд Найрамдах Герман болон Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Эдчиа ТийДеманн болон Ивана Гролова нар хүрэлцэн иржээ.
Учир нь энэ жилийн үзэсгэлэнд Австри, Бельги, Чех, Герман, Итали зэрэг есөн орны салбартаа тэргүүлэгч 80 гаруй компани шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх агаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн чуулган энэ үеэр болно. Польш, Монголын компаниудын түншлэх боломж, Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын орчны талаар өчигдөр албаны хүмүүс илтгэл тавилаа.
Харин өнөөдөр эл үзэсгэлэнд оролцож буй Чехийн компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх бөгөөд уул уурхайн салбар дахь шинэнэлэг техник, материалын талаар ч танилцуулах аж. Харин үзэсгэлэнгийн гурав дахь өдөр Монголын эрчим хүч, геологи уул уурхайн салбарын өнөөгийн байдал, Германаас санхүүжилт авах боломж зэрэг сонирхолтой сэдвээр. Expo mongolia 2015’ арга хэмжээ "Буянт-Ухаа" оторт цогцолборт болж байгаа.