“Экспо Монголиа 2015” үзэсгэлэн
2015.03.24

“Expo Mongolia 2015” юуг онцлов

Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн Буянт-Ухаа Спорт Цогцолбор төвд өнөөдөр нээгдлээ. 

Тус үзэсгэлэн 2012, 2013 онд болж байсан “Future Mongolia” үзэсгэлэнгийн үргэлжлэл болон зохион байгуулагдаж буй юм.

“Монголын ирээдүйг цогцлоох нь” уриатай энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд зохион байгуулагчид болон оролцогч компаниудын төлөөллөөс гадна Монгол Улсын сайд М.Энхсайхан, ХБНГУ-ын Элчин сайд ноён Герхард Тийдеманн, БНЧУ-ын Элчин сайд, хатагтай Ивана Гролова, Эрчим Хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэллээ. 9 орны 80 гаруй компани оролцож буй уг үзэсгэлэн гурван өдрийн туршид сонирхсон аж ахуйн нэгж болон олон нийтэд нээлттэй юм байна. Үзэсгэлэн болох гурван өдөр тус бүртээ салбар хуралдаан болно.

:Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?